Парламент үүсч хөгжсний 20 жилийн ойд зориулсан оюутны илтгэлийн уралдаан
2010.04.05

Парламент үүсч хөгжсний 20 жилийн ойд зориулсан оюутны илтгэлийн уралдаан

Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсний 20 жилийн ойд зориулж vip76_news_dotoo_huvichlalилтгэлийн уралдаан зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтад сурч байгаа оюутан бүрт нээлттэй байх юм. Түүнчлэн илтгэлийн уралдаанд оролцож буй оюутан илтгэлээ ирүүлэхдээ өөрийн товч намтарыг буюу CV-г хавсаргасан байх шаардлагатай аж.

Илтгэлийг энэ  сарын 26, 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл Улсын их хурлын Тамгын газрын Иргэдийг хүлээн авах байранд /Төрийн ордны хойт талд байрладаг/ хүлээж авах юм байна. Уралдаан нь хоёр үе шаттай болох бөгөөд нэгдүгээр шатанд найман илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатад оруулах аж. Харин хоёрдугаар шат нь ирэх сарын тавны өдөр хэлэлцүүлж шилдгийг шалгаруулах юм байна. Тэргүүн байрт шалгарсан илтгэл 800 мянган төгрөгийн шагнал хүлээж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.