Намын бүлэгүүд хуралдана
2010.04.05

Намын бүлэгүүд хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч нар үг хэлж, төрийн дуулал эгишглэснээр өндөрлөлөө.an_bhhurald Ингэснээр хоёр сар шахуу амарсан УИХ ажилдаа орлоо. Өнөөдрийн  хувьд одоо үргэлжлээд 11.00 цагаас УИХ дах намын бүлгүүд хуралдах юм. Үдээс хойш Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулган, Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаанууд болох юм. Харин маргааш хувиарын дагуу байнгын хороод хуралдана.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.