2023.10.10
"Хариуцлагатай сонгогч" хөтөлбөрийн хүрээнд залуучуудын сонгуулийн тухай ойлголт, мэдлэг нэмэгдэж байна
Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр хэрэгжсээр байна.
"Хариуцлагатай сонгогч" хөтөлбөрийн Ховд аймаг дахь сургалт болж өндөрлөлөө. Тус сургалтад Ховд их сургууль, Хөгжил политехник коллежийн 25 оюутан оролцсон юм.
Дорнод аймаг дахь сургагч багш Б.Саранчимэг, У.Уранбилэг нар сургалтаа амжилттай зохион байгууллаа. Хариуцлагатай сонгогч хөтөлбөрийн сургалтад Дорнод аймгийн МСҮТ-ийн сурагчид хамрагдаж, сонгуулийн тухай ойлголт, мэдлэгээ нэмлээ.
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39, 57 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад энэ сарын 28, 29-ны өдрүүдэд "Хариуцлагатай сонгогч" хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа.
“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн Дархан-Уул аймгийн сургалтаа Залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтад "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 5 бүлгийн 26 сурагч хамрагдаж, сургагч багш Д.Гантулга, Д.Алтанзул нар ажиллав. Сургалтаар сонгуулийн ач холбогдол, сонгох, сонгогдох эрх, сонгуулийн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрүүд, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг мэдлэг, ойлголтыг сурагчдад өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn