МАХН-ын дарга С.Баяр эрүүл мэндийн улмаас намын даргын ажлаа өгөх хүсэлт гаргалаа
2010.04.08

МАХН-ын дарга С.Баяр эрүүл мэндийн улмаас намын даргын ажлаа өгөх хүсэлт гаргалаа

МАХН-ын бага хурал өнөөдөр 10 цагаас төрийн орд болж байна. Намын хуралд дээр Намын дарга С.Баяр улстөрийн илтгэл тавих юм. Түүнийг илтгэлийг хоёр хоногийн өмнө хуралдсан удирдах зөвлөл дэмжсэн юм. bayar_said_000Харин өнөөдрийн мэдээгээр өглөө хуралдсан удирдах зөвлөлийн хурал дээр МАХН-ын дарга С.Баяр намын даргын албан үүргээсээ чөлөөлөх хүсэлтийг тавьсан байна. Тэрээр өөрийнхөө оронд Ерөнхий сайд С.Батболдын намын даргад санал болгожээ. Хэрэв намын даргын энэ хүсэлтийг намын нөхөд нь хүлээн авах юм бол Намын дүрэм ёсоор намын даргыг солих асуудлыг Намын их хурлаар шийдэх ёстой юм. Харин өнөөдөр хуралдах бага хурлаас их хурлыг хэзээ хуралдуулан товыг зарлах ёстой.

Намын дарга С.Баяр  ажлаа өгөх болсон шалтгаанаа эрүүл мэндийн улмаас хэмээн өрөгдлөө өгсөн байна. Бага хурлын өмнө МАХН-ын жигүүрүүд идэвхтэй хөдөлгөөнд орж мэдэгдэл гаргаж, намын ахмад гишүүд намын удирдах зөвлөлийн тараах бүлгэм байгуулж байгаагаа мэдэгдээд байгаа билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.