Эрүүл мэндийн олон улсын хурал манайд болно
2010.04.13

Эрүүл мэндийн олон улсын хурал манайд болно

Монгол Улсын Засгийн газар, Монголын Мянганы Сорилтын Сан \ММСС\-гийн Эрүүл мэндийн төсөл, Emch_setguulch_vip76түүний зөвлөх-EPOS Health Management байгууллагаас энэ сарын 15-аас 16-ны өдрүүдэд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт ба хяналт” сэдвээр олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Ази тивд энэ чиглэлээр зохион болж байгаа анхны олон улсын хуралд  гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэд, судлаачдыг оролцуулан 250 төлөөлөгч оролцох аж.

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт ба хяналт” олон улсын хурал нь халдварт бус өвчин, осол гэмтлийн чиглэлээр Монгол Улсын туршлага, олон улсын эрдэм судлалын ажлын үр дүнг харилцан судлах, мэдээлэл солилцох, судалгаа, шинжилгээний ажлын хамтын ажиллагааг дэмжих, халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны улс орны эдийн засаг дахь ач холбогдлыг тодорхойлж, шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой болж байгаа юм.

“Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болох энэ Олон улсын хурлын үеэр гадаадын 14 орны эрдэмтэн судлаачид илтгэл тавих ажээ.  АНУ, Финлянд, Хятад, Тайланд, Австрали, Герман, Япон, Канадын эрдэмтэн судлаачид, ДЭМБ-ын төлөөлөгчид ирэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.