2023.11.06
Хятад Монголын худалдааны 6 дугаар экспод оролцлоо
Хятад Монголын худалдааны 6 дугаар экспо БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан.
Тус экспод Элчин сайд Т.Бадрал, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт оролцож, ӨМӨЗО-ны Гаалийн газар, Худалдааны яам, Эрээн хотын Гааль, Засаг захиргааны удирдлагуудтай хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайдтай энэ оны 10 дугаар сард Киргиз улсад хийсэн уулзалтаар Эрээн Хот Замын-Үүд чиглэлийн зоригч тээврийн авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар санал тавьсан билээ.
Уг хүсэлтийн дагуу иргэдэд маань олон жил тулгамдаж байсан Эрээн Замын-Үүдийн хооронд зорчигчийг тээвэрлэх жижиг оврын суудлын авто тээврийг туршилтын журмаар эхлүүлэхээр тохиролцлоо.
Мөн хил орчмын аялал жуулчдыг 12 дугаар сараас эхлэн явуулахаар тохиролцон гэрээнд гарын үсэг зурлаа.