МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимийг С.Зориг агсаны нэрэмжит болгоно
2010.04.19

МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимийг С.Зориг агсаны нэрэмжит болгоно

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаны төрсөн өдөр 4-р сарын 20-нд тохиодог билээ.zorig_hushuu Энэ өдрийн 11.30 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх юм.

Мөн эл өдөр 10.30 цагаас С.Зориг агсаны багшилж байсан МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимд түүний нэрэмжит болгон тохижуулсан танхимийн нээлтийн ёслол болно. Нээлтийн ёслолд С.Зоригийн хамтран тэмцэгч анд нөхөд оролцож оюутнуудтай Монголын ардчиллын талаар хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэх юм.  /МУИС. Хичээлийн II байр №276/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.