Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбооны шаардлагад хариу өгөв
2010.04.21

Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбооны шаардлагад хариу өгөв

Улсын Их Хуралд 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн ИХНХ-ны шаардлагын хариуг өнөөдөр 11 цагийн үед УИХ-ын Тамгын газраас хөдөлгөөний төлөөлөгjagsagchidчдөд хүлээлгэн өглөө. УИХ-ыг төлөөлөн Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг шаардлагад хариу өгсөн байна.2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10\2777 тоот албан бичгээр өгсөн уг шаардлагын хариу-нд Улсын Ерөнхий Прокурорын бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал нь холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх талаар дурдаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар Ажлын хэсэг томилон ажиллуулж, ажлын дүнгийн тухай танилцуулгыг ҮАБЗ-д хүргүүлээд байна гэжээ. Харин хоёр дахь шаардлагад дурдсан прокуроруудад хариуцлага тооцох тухай асуудлыг хуулийн дагуу Ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ гэсэн байна.Гурав дахь шаардлага буюу "Улсын Их Хурлын гишүүн бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийг нэн даруй төсвийн тодотгол хийн залруулах" гэсний тухайд дэлгэрэнгүй тайлбар өгч, бүс болон орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын жагсаалтыг эргэн хянаж үзэх болно гэжээ.Дөрөв дэх буюу "Төсвийн хяналт сул байгаатай холбогдуулан Сангийн яамны нийт гүйлгээнд гадаадын аудитын шалгалт оруулан дүгнэлт гаргуулах гэсний тухайд, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлаас чиглэл өгч улсын төсвийн дансны гүйлгээнд Үндэсний аудитын газраас аудит хийлгэж, энэ талаарх дүнг Засгийн газарт хүргүүлсэн болно гэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.