Гамшиг болсон Цинхайд Монгол улсын Засгийн газар тусламж өгнө
2010.04.22

Гамшиг болсон Цинхайд Монгол улсын Засгийн газар тусламж өгнө

Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхай мужид 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хchina_gүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэн, олон хүн орон байргүй болж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 50.0 /тавин/ мянган ам доллартай тэнцэх хэмжээний тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсөн байна. Газар хөдлөлтийн улмаас 1706 хүн амь үрэгдэж, 12128 хүн хүнд болон хөнгөн бэртэл авч 256 хүн сураггүй болсонд тооцогдож байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.