"Хүүхэд бүрт цэнхэр тэнгэр” хандивын арга хэмжээ боллоо
Энэхүү хандивын арга хэмжээг анх удаа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан UnicefMongolia амжилттай зохион байгууллаа.
Монголчууд маань хүүхдийн төлөө нэгдэж идэвхтэй сайн оролцлоо. Эндээс цугларсан мөнгөө хүүхдийн төлөө, агаарын бохирдлын эсрэг буюу нүүрсийг халж чип төхөөрөмжийн тусламжтайгаар цахилгааныг ашиглах боломжийг өрх гэрүүдэд олгох юм. Одоогоор энэ чип төхөөрөмж 7 аймгийн 3000 гаруй өрх, 30 цэцэрлэгт тавигдаж бодит үр дүнгээ өгч байгаа билээ.
НҮБын Хүүхдийн сангийн дарга Eva болон хамт олонд нь, хүүхдийн төлөө хандиваа өргөсөн бүх хүмүүст, урлагийнхан, МУын консерваторын хамт олонд, мөн мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулсан Байгалиадаа болон Хүүхдийн төлөө сэтгэлтэй ажил үйлсээ зориулж яваа та бүхэндээ талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе!
Холбоотой мэдээ
2024.07.27
2024.06.21
2024.06.15
2024.11.20
2024.11.20
2024.11.04