УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир ч башийлаа
2010.04.23

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир ч башийлаа

Монголд нэрт яруу найрагч З.Доржоос гадна мал ярьж олны танил болсон хүний нэг бол УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир. Үнэхээр өсөхөөсөө авахуулаад өдий хүртлээ халbaldanochir_temeeteiуун хошуутай малаа хайрлаж ирсний илэрхийлэл болгож ухнатай хүртэл зураг татуулж мөнхөлсөн сэтгэлийн дээрх илэрхийллийг агуу гэхээс өөр дүгнэлт олдохгүйбайх. Ямартай ч түүний энэ байдлыг егөөдөж Ухна Очир ч гэж нэрийдсэн удаатай. Харин сүүлийн үед тэрээр хөл газар хүрэхгүй баярлаж яваа сурагтай. Учир нь парламентын гишүүн болсноосоо хойш анх удаа санаачилж оруулсан «Монгол мал» хөтөлбөр нь УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэгдэж чуулганы нэгдсэн хуралдаанаар орох гэж байгаа. Тийнхүү баярлан хөөрч байгааг журмын нөхөд нь хараад «Балдан-Очир ч башийлаа шүү. Найзынхаа саналыг ногоон гэрлээр гаргана» хэмээн дал мөрийг нь алгаддаг болсон гэнэ лээ. Нөгөө талаар УЙХ-ын гишүүн Д.Балдан-Очир шиг малд хайртай хүн УИХ-д ороод Монгол мал хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм чинь хүнд хайртай хүн гарвал Монгол хүн хөтөлбөр янзтай хэрэгжих байх даа.


Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.