Я.Батсуурь гишүүн чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр ажиллав
2010.04.26

Я.Батсуурь гишүүн чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр ажиллав

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь «Уул уурхай, хууль эрх batsuuri_oyutan_uulzaltзүйн мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын уулзалт»-ыг зохион байлууллаа. Уулзалтад Дорноговь аймгийн харъяат бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж буй томоохон төлөөллүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Цогтсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Сэлэнгэ нар хүрэлцэн ирж хууль, эрх зүйн талаар нутгийн оюутан залуустаа мэргэжлийн зөвлөгөө өгчээ. Үүний зэрэгцээ үйлдвэрийн дадлагад гаргах болон ажлын байрны асуудлаар ярилцсан байна.

batsuuri_oyutan_uulzalt02Уулзалт нэлээн үр дүнтэй өрнөсөн төдийгүй «Дорнын говь» ХХК-ийн Ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан, «Монголын Алт» ХХК-ийн мэргэжилтнүүд, «Арева Монгол» ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Г.Луузан, мөн нутгийн уул уурхайн компаниудын захирлууд хүрэлцэн ирж үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулжээ. Тэд оюутан залуусын дадлага, ажлын байрны талаар ихэд нухацтай ярилцсан байна. Энэ үеэр Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Төмөрхуяг хүрэлцэн ирж аймагт лиценц эзэмшиж буй компаниудын үйл ажиллагааны талаар, мөн орон нутагтаа ажиллах хүчний талаар ярьсан юм.Ийнхүү оюутан залуусынхаа ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлэх томоохон хэмжээний уулзалт, ярилцлагыг үр дүнтэй зохион байгуулж чадсан УИХ-ын гишүүн Я.Батсуурьт Дорноговь аймгийн төлөөлөл болон оюутан залуус ихэд талархаж буйгаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.