Цахим хөгжлийн индексээр ОУ-д 18 байр ахисан Монгол улсыг Дэлхийн топ “Google” компани “тоож” хамтран ажиллахаар тохирлоо
Google-тэй 6 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд АНУ-д хийсэн айлчлалын мөрөөр дэлхийн технологийн салбарыг тэргүүлэгч Google компани Монгол Улсын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, Монгол Улсын цахим шилжилт, боловсрол, залуусын хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр болж буй чухал 6 чиглэлийг өнөөдөр танилцууллаа.
Google компанийн зүгээс Монгол Улсын эрч хүчтэй залуу хүн ам, эрчимтэй хэрэгжиж буй цахим шилжилтийг өндрөөр үнэлж, бүс нутагтаа цахим шилжилтээрээ түүчээлж, Цахим үндэстэн болох их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү түншлэлийн хүрээнд Монгол Улсын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж буйгаас гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа энэхүү арга хэмжээний үеэр зарлах болно гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн Монгол хувилбарыг хөгжүүлж, дөнгөж хэрэглэгчдийн гар дээр нэвтрүүлээд буй. Цаашид БШУЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 20,000 ширхэг chromebook зөөврийн компьютероор хангаж, Боловсролын Ерөнхий газар, Teach for Mongolia НҮТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10,000 багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон сургалтаар хэрэгжүүлэх төдийгүй ЦХХХЯ-тай хамтран их өгөгдөл шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон Google Career Certificate хөтөлбөрт 1,500 залуусыг хамруулахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22