Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа
2010.04.29

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.bh_tbb

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, 32.1.9 дэх заалт, 32.2.1 дэх заалт, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтын “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэжээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ҮХЦ-ийн 9 гишүүний 5 нь ямар нэг байдлаар сонирхлын зөрчилтэй, бусад нь давхар ажил эрхэлдэг. Зарим нь тодорхой бизнесийн бүлэглэлд үйлчилдэг. Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй. Цэцийн гишүүд өөрсдөө захиалаад иргэдээр өргөдөл бичүүлж, асуудал босгодогийн цаана өөрсдийнх нь явцуу эрх ашиг нуугдаж байдаг. Цэцийн гишүүдийн ёс зүйг яах ёстой вэ гэж хатуу шүүмжилсэн бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Цэцээс гаргасан дүгнэлт ойлгомжтой.

ҮХЦ байнгын хороонд асуудлаа заавал танилцуулах албагүй. Харин Байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад чуулганы хуралдааны дэгээ улам боловсронгуй, чамбай болгоод авах нь зүйтэй гэлээ.Түүнчлэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авснаар УИХ буруутан мэт харагдаж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруу тайлбарлахыг оролддог. Энэ нь ташаа ойлголт юм гэсэн Д.Дэмбэрэл даргын саналтай З.Энхболд гишүүн ч санал нэгдэв.Байнгын хорооны гишүүд Цэцээс гаргасан санал дүгнэлтийг гурван хэсэгт бүлэглэн санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжлээ.

Тус Байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан боловч УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д. Лүндээжанцан уг асуудлыг ултай суурьтай судалж, хэлэлцэх шаардлагатай учраас эхлээд бүлэг дээрээ сайтар танилцаж, нухацтай ярилцах шаардлага байгаа тул тухайн төслийг хэлэлцэхийг хойшлуулж өгөхийг хүссэнээр Байнгын хорооны хуралдаан завсарлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.