Булган аймгийн нутгийн зөвлөлийн хурал боллоо
2010.04.30

Булган аймгийн нутгийн зөвлөлийн хурал боллоо

Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хурал 2010 оны 04-р сарын 28-ны 12.00 цагт Мэдээлэл техноmunkhochir_zuvlulлогийн үндэсний паркийн хурлын танхимд боллоо.

Тус нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл ажил хэргийн шалтгааны улмаас энэхүү албан үүргээ хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж, өргөдлөө өгснөөр хурал эхэллээ. Хоёр цаг хэртэй үргэлжилсэн хурлаар хэлэлцсэн гол асуудал бол нутгийн зөвлөлийн дарга, дэд дарга нараа шинээр томилох байлаа.

Ингээд “шинэ залуу, эрч хүчтэй” дарга хэмээн тодорхойлогдсон УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Булган аймгийн нутгийн зөвлөлийн даргаар төлөөлөгчдийн 100%-ийн саналаар томилогдож мөн үргэлжлүүлэн дэд дарга нараа баталлаа. Э.Мөнх-Очир дарга “Би амламааргүй байна. Харин хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” хэмээн нутгийн зөвлөлийн хаш тамгыг хадган дээр гардаж авахдаа хэлэхэд нь уугуул нутгийн иргэд талархан хүлээж авч байлаа.

Ингээд Орон нутгийн хөгжил хариуцсан дэд даргаар Ж.Бат-Эрдэнэ /ЗТХТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/, Гадаад харилцаа хариуцсан дэд даргаар н.Батжаргал /Ар монгол трэвл ХХК-ийн захирал/, Бизнес хариуцсан дэд даргаар н.Мэндбаяр /Авзага трейд ХХК-ийн захирал/, Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар н.Сарангэрэл /TV-5 телевизийн захирал/, Эдийн засаг хариуцсан дэд даргаар Ж.Ганболд, Боловсрол, соёл урлаг хариуцсан дэд даргаар Ё.Отгонбаяр /БСШУ-ны яамны сайд/, Спорт хариуцсан дэд даргаар О.Амартүвшин /UFC-ийн захирал/, Ерөнхий асуудал хариуцсан дэд даргаар н.Дамдиндорж /МАҮГ-ын дарга/, Нутгийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар н.Оюунцэцэг /Синчи ойл ХХк-ийн захирал/ нар тус тус сонгогдлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.