Дорноговь аймгийн оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо
2010.05.03

Дорноговь аймгийн оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо

Дорноговь аймгийн оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо
Дорноговь аймгийн оюутан зbatsuuri_ya_zaluusалуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Нутгийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн амралтын өдөр “Khan palace”–ийн хурлын танхимд боллоо. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Дорноговь аймгийн оюутан залуус өөрийн сурч буй мэргэжил дээрээ үндэслэн нутаг орны цаашдын хөгжлийн судалгаа, бодлогыг гаргаж ирэхэд чиглэгдсэн юм.

“Нутгийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд 40-өөд илтгэл ирүүлснээс 2-р шатанд 10 илтгэлийг шалгаруулж шүүгчээр УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн оюутан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Яйчилын Батсуурь, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн Дэд дарга, Татварын ерөнхий газрын Дэд дарга Ж.Батбаяр, Дорноговь аймгийн Бизнес эрхлэгчдийн “Д” клубийн Гүйцэтгэх захирал П.Наянтай, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Л.Оюунтогос зэрэг нутгийн төлөөллүүд шүүн явууллаа.Шилдэг илтгэлийн тэргүүн байрыг МУИС-ийн ЭЗС-ийн 4-р курсийн оюутан Я.Мөнхбаяр “Дорноговь аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг судалж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох асуудал” сэдвээр, Дэд байрыг ЭМШУИС-ийн 5-р курсийн оюутан Ч.Өнөрцэцэгbatsuuri_ya_zaluus01 “Дорноговь аймгийн хүн амын унд, ахуйн усны хүнцэл тодорхойлох судалгаа” сэдвээр, 3-р байрыг МУИС-ийн ЭЗС-ийн 4-р курсийн оюутан М.Ган-Эрдэнэ “Дорноговь аймаг дахь мөнгөний зах зээлийн хөгжил, өргөжүүлэх арга зам” сэдвээр тус тус байр эзэлсэн бол Дорноговь аймгийн Бизнес эрхлэгчдийн “Д” клубийн нэрэмжит шагнал болгож 3 оюутны илтгэлийг шилдэг бүтээлүүдээр шалгарууллаа.

УИХ-ын Яйчилын Батсуурь энэ жил нутгийн ирээдүй болсон оюутан залуус руу чиглэсэн нэлээдгүй үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. “Нутгийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нутгийн төлөөллүүд болоод оюутан залуус эрхэм гишүүнд талархал хүргэн, цаашид гишүүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр хурал амжилттай болж өндөрлөлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.