Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр нийслэл хотод ажиллана
2010.05.04

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр нийслэл хотод ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр нийслэл хотод ажиллана.
batbold_sv_04
Тэрээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцон өрхийн бичил аж ахуйг дэмжих “Гоулд Агро” төслийн үйл ажиллагаатай танилцана.Ерөнхий сайд эмийн хангамж, чанар, ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ямар байгаатай танилцаж, иргэд, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг нь сонсохоор эмийн сан, “Таван Эрдэнэ“ захаар орох юм. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Агро” компаний “Мах маркет” үйлдвэрийн үйл ажиллагаа болон нийслэлүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэсэн байдал, чанартай танилцана. Дараа нь нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийх аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.