Харааны бууралттай иргэдэд зориулж үйлдвэрлэсэн харааны шилийг гардууллаа
Бидний урилгыг хүлээн авч 2 дахь удаагаа Монгол улсад хүрэлцэн ирж багаараа ажилласан "Юүжин Оптикал" нүдний эмнэлгийн эмч нартаа талархал илэрхийлье.
Нэг сарын өмнө нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөө авч ирэн иргэдэд үнэ төлбөргүй хараазүйн үзлэг оношилгоо хийж, оролцсон иргэн бүрийн харааны түвшнийг тодорхойлж, шаардлагатай иргэдийн харааны шилийг БНСУ-д үйлдвэрлүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр харааны бууралттай иргэдэд зориулж үйлдвэрлэсэн харааны шилийг гардуулж өглөө. "Сайн Учрал" сан, "Юүжин Оптикал" нүдний эмнэлэг хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг цаашид тогтмол хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 3-р сард эхний удаа хараазүйн үзлэг оношилгоо зохион байгуулахад 600 орчим иргэн хамрагдаж, 380 хүнд харааны шил үйлдвэрлэн өгч байсан бол энэ удаад 1000 гаруй иргэн хамрагдаж 655 хүнд харааны шил өглөө.
Холбоотой мэдээ
2024.11.13
2024.11.13
2024.11.13