2024.01.04

Ц.Туваан: Саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход ямар хугацаа орох вэ, тооцоолол гаргасан уу?

УИХ-ын чуулганы /2024,01,04/-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Энэ жил дарга нарт дүн тавих сонгуулийн жил. Томилогдож буй гишүүддээ амжилт хүсье, сонгууль шударга явах хэрэгтэй. Сонгууль өгөх техникийн асуудлыг шийдэж чадсан уу? Хар машин бэлэн байгаа юм байна. 100 хувь гараар тоолоход ямар хугацаа орох вэ, тооцоолол гаргасан уу? Сонгуулийн хуультай холбоотой сурталчилгаагаа эрт хийгээрэй. Сонгогчдын боловсрол ямар байгаа билээ. Төр иргэний гүүр болж байгаа гишүүдэд сурталчилгааны хугацаа бага байна. Төв аймаг 27 сум, 2 тосгон нийт 28. Сэлэнгэ аймаг 17 сум 6 тосгон. Дархан Уулд 18 баг дээр хөдөөгийн 3 сум нэмэгдэж байна. Ийм олон суурин газар дээр энэ олон хүмүүс яаж очиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах вэ. СЕХ-нд гарц, гаргалгаа хийсэн зүйл бий юу? Иргэдээс бэхэн тэмдэглэгээг 100 хувь хийх үү?

Түүний асуултад УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, СЕХ-ны дарга Д.Дэлгэрнаран нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn