Өмнөговьд бороо оруулжээ
2010.05.06

Өмнөговьд бороо оруулжээ

“Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд төв болон орон нутгийн экспедицүүд энэ сарын 1-нээс ажлаа эхлэв. Эхний ээлжинд Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дэргэдэх “Хурын шим” төвийн харьяа boroo_oroosoi“Хонгор-Бороо- 1” экспедиц хур тунадас оруулах зорилгоор энэ сарын 3, 4-нд үүл буудав. Аймгийн УЦУОША-ны инженер н.Төмөрсүхээр ахлуулсан экспедиц Баяндалай, Булган, Цогт-Овоо сумын нутгаас 13 ширхэг пуужин харвасан нь үүл задалж, Номгонд 29 мм, Цогт-Цэцийд 20 мм, Ханбогд, Манлай, Хүрмэн суманд 10-12 мм хур буужээ. Буудсан үүл салхинд туугдан Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Улаанбадрах, Хөвсгөл, Замын- Үүд зэрэг суманд 3-14.0 мм тунадас орсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.