Зоос банкны 33 тэрбумын зээлийн өрийг томоохон зээлдэгч нараар төлүүлэх санал гаргав
2010.05.13

Зоос банкны 33 тэрбумын зээлийн өрийг томоохон зээлдэгч нараар төлүүлэх санал гаргав

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар 2010 оны төсвийн тодотголын хоёр дахь хtbbaingii_horooэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдааныг дэд хорооны дарга Д.Зоригт удирдан явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан эхлээд Н.Батбаяр гишүүн асуулт тавилаа. Тэрээр, нэгдсэн төсвийн тодотголоор зарлага 17 хувиар өсч байна. Энэ бол маш том тоо. Тэгсэн хэрнээ яг юун дээр, ямар обьект дээр төсвийн зардал нэмэгдээд байгаа талаар нарийвчилсан тооцоо алга байна гэлээ. Харин Сангийн сайд С.Баярцогт, задаргааг уг нь гишүүдэд өгсөн. Тэнд тодорхой заасан байгаа гээд бүх урсгал зардлын тоог уншиж танилцууллаа. Тэгтэл Н.Батбаяр гишүүн, яг энэ урсгал зардлын тооцоог, задаргааг нь өгөөгүй хэмээн хэлсээр байсан.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг асуулт тавьсан. Тэрээр, Анод, Зоос банкны дампууралтай холбоотой нийт 254 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл олгогдсон гэж ойлгож байгаа. Энэхүү бондын төлбөрийг том зээлдэгч нараар төлүүлэх талаар төсвийн орлого дээр чухам юу суулгаж өгөв хэмээн тодотголоо. Түүнчлэн Зоос банкны 100 тэрбумын асуудлыг төсвийн зарлагад тооцохгүй гэж байна, яагаад энэ вэ гэж байв. Мөн тэрээр, алтны компаниудад 28 орчим тэрбумын зээл олгосон байсан нь төлөгдсөн эсэхийг лавлаж байлаа. 2008 оны сонгуулийн дараа ноолуурын үнэтэй холбоотойгоор 10 тэрбум төгрөгийг Сангийн яам ХХБ-нд байршуулсан. Энэ зээлийн эх үүсвэрийг буцаан төвлөрүүлсэн үү, ер нь энэ талын хяналт гэж байдаг уу хэмээн Ц.Сэдванчиг гишүүн хуралдаан дээр асууж байлаа. Сангийн сайд гишүүний асуултад хариулахдаа, Анодтой холбоотой бонд гараагүй, зөвхөн Зоос банкинд л бонд гаргасан байгаа гэв. Мөн алтны зээлийн хувьд Зоос банкинд цэвэр алдагдал болж, өрийн дансан дээр явж байгааг тайлбарласан. Үүнийг нь төрийн банкинд татаад авсан байгаа юм байна. Харин ноос ноолууртай холбоотой зээлийн хугацаа болоогүй байгаа гэлээ. Ц.Сэдванчиг гишүүн, Анодын харилцагчдыг хохиролгүй болгосон нь хэний зөвшөөрөл, хэний мөнгөөр вэ хэмээн дахин тодруулаад, том зээлдэгчдийн талаар асуулт тавьсан. Сангийн сайд хариулахдаа, Анодтой холбоотой зүйлийг Монголбанкнаас асуух хэрэгтэйг хэлээд, Зоос банкны хувьд зээл нь хоёр хуваагдана, актив, пассив гээд. Үүнийг жагсаалт гаргаад төлөгдөж яваа гэсэн юм.

Энэ үеэр О.Чулуунбат гишүүн, 104 тэрбумын зориулалтын талаар тодотгож байв. Тэрээр, хавтгайруулан халамж олгосоор байгаад Грек шиг болвол яах вэ манай улс гээд өнөө жилийн 400-500 тэрбумын хөрөнгө оруулалтад урьдчилсан үнэлгээ хийсэн үү, техникийн болон нийгмийн үнэлгээ хийгдэх ёстой гэв. С.Баярцогт сайд ярихдаа, тэр хэлээд байгаа 33 тэрбумын асуудал нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Бид банкны хуулийн дагуу тодорхой жагсаалтаар өр авлагыг барагдуулна гэв. Харин О.Чулуунбат гишүүн, 33 тэрбум чинь Олон овоотын мөнгө байх нь тэгвэл хэмээн хэлээд авсан. Үүнийг С.Баярцогт гишүүн, тийм зүйл байхгүй юм билээ гэж тайлбарласан.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, баруун чиглэлийн замын талаар тодруулж байв. Асуулт, хариулт дууссаны дараа саналтай гишүүд байна уу хэмээн хурал даргалагч асуухад, зарим нь саналын хуудсаар санал хураалгах болсон. Тухайлбал, Х.Баделхан, Х.Жекей нараас Ховд аймгийн цахилгаан дамжуулах шугамын санхүүжүүлтийг нэмэгдүүлэх болон Ховдын Дуутын зам, гүүр тавьж буй асуудал маш хүнд нөхцөлд байгаа тул одоогийн төсөв нь хүрэлцэхгүй байгаа гэсэн санал гарсан юм. Д.Зоригт гишүүн, бид чинь зарлагаа багасгах талаар ярьдаг хороо, гэтэл нэмэх зүйл дээр санал авмааргүй байна гээд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэгт саналаа өгсөн нь зөв байх гэж Х.Баделхан гишүүнд зөвлөж байсан. Түүнчлэн Н.Батбаяр гишүүн саналын хуудсаар саналаа өглөө. Тэрээр, зэсийн үнийг 7,0 ам. доллараар тооцъё гэсэн саналтай байсан. Хуралдаан даргалагч гишүүдийн саналыг хураахад, Н.Батбаяр гишүүний санал дэмжигдлээ.

Ц.Сэдванчиг гишүүн, Зоос банкны 33 тэрбумын зээлийн өрийг томоохон зээлдэгч нараар төлүүлэх санал гаргаж, төсвийн орлогыг цаад утгаараа нэмэгдүүлэх зорилготой энэ санал дэмжлэг авсан. Энэ үеэр О.Чулуунбат гишүүн, ер нь Зоос банкны алдагдал дээр Засгийн газар бонд гаргадаг нь эцэстээ буруу гэдгийг л бид хэлээд байгаа юм гэж байлаа. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гарах санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн Д.Зоригт гишүүнийг эзгүй гадаадад томилолттой байх хугацаанд Ц.Сэдванчиг гишүүн дэд хороог түр орлон даргалахаар тогтсон.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.