Хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо
2010.05.18

Хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо

УИХ-ын даргын 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 59 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Амлалт нэхэх ард түмний холбоо зэрэг зарим иргэний байгууллагын төлөөлөлтэй яриа хэлэлцээ хийж тохиролцоонд хүрснээр тэд өлсгөлjagsagchid_copyөнгөө зогсоосон билээ. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Загджав нар өнөөдөр тус эвсэл, хөдөлгөөний зарим төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтад Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, “Үндэсний хас” хөдөлгөөний тэргүүн Д.Нанжид, хуульч Л.Цог нар оролцов. Хоёр тал ярилцаж тохирсон асуудлаа ажил хэрэг болгох үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.