Улсын хэмжээгээр 455 710 ширхэг мод, сөөг тариад байна
2010.05.18

Улсын хэмжээгээр 455 710 ширхэг мод, сөөг тариад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 тоот зарлиг болон “Ойн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх “Аймаг, нийслэлийн засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажmod-tarihлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 5-р сарын 15-ны өдөр бүх нийтээр мод тарих ажил орон даяар өрнөсөн.

Энэ удаагийн үйл ажиллагааг ЕТГ, БОАЖЯ, НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ХААН банк болон 21 аймгийн БОАЖ-ын газрууд хамтран хариуцан зохион байгууллаа.Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдэд улсын хэмжээгээр 500 мянган мод сөөг тарьж, 5799 албан байгуулллага, аж ахуйн нэгж, 93 мянган иргэн оролцсон байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээнд Өмнөговь аймаг хамгийн олон мод, бут сөөг суулгаж, нэгдсэн дүнгээр тэргүүллээ.

Мод тарьж, байгаль эхээ баясгах үйлсэд ХААН банк идэвх санаачилгатай оролцож, олон төрлийн ажлын зохион байгуулалтыг гардан гүйцэтгэв. Тарьсан мод, оролцсон иргэдийн талаарх дүн мэдээг Ойн газар шуурхай утас, ХААН банк онлайн сүлжээгээ ашиглан хүлээн авч нэгтгэсэн юм.Бүх нийтээр мод тарих аян энэ 6-р сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.