Энхийг сахиулах үйл ажиллагаанд Парламент хяналт тавихыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзлээ
2010.05.20

Энхийг сахиулах үйл ажиллагаанд Парламент хяналт тавихыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын чуулганы Өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн болон Цэргийн албан хаагчийн тenkhiig_sahiulagchidэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын санаачлан боловсруулж 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ.Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжиж, зарим найруулгын чанартай саналуудыг төсөл санаачлагчид хүлээн авах боломжтой гэж үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжтой гэсэн горимын санал Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах хүчнийг нийтийн эмх замбараагүй байдал дэгдсэн үед түүнийг зохицуулуулахаар татан оролцуулж байсан явдал манайд бий. Үүнийг ямар хуулиар зохицуулж байгаа юм бэ? гэж асуулаа.

Байнгын хорооны дарга З.Энхболд хариулахдаа хэлэлцэж байгаа асуудалд хамаагүй асуудал болохоор Байнгын хороон дээр яригдаагүй. Энхийг сахиулах НҮБ-ын мандаттай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байна.
Харин дээрх асуултанд дурьдсан асуудал нь Онц байдлын тухай болон Дайны байдлын тухай хуулиар зохицуулагдана гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хяналтын асуудлыг хөндөж байсан. УИХ энхийг сахиулах үйл ажиллагаанд хяналт тавих талаар хуулинд тусгаж өгөх талаар Байнгын хороон дээр яригдсан уу? Төслийг хараад байхад Засгийн газарт эрхийг шилжүүлнэ.Асуудлыг УИХ хянах боломжгүй болсон мэт ойлгогдож байгаа. Олон улсын Парламентын холбооноос гаргасан зөвлөмжөөр бол энхийг сахиулах үйл ажиллагаанд Парламент хяналт тавихыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж тусгасан байгаа гэлээ.

З.Энхболд гишүүн хариулахдаа Байнгын хороон дээр уг асуудал яригдсан. УИХ-ын зэвсэгт хүчинд тавих хяналтын талаар бусад холбогдох хуулиудад тодорхой тусгасан байгаа гэлээ. Байнгын хороогоор тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр гарсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъолол тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал нэгтэй дэмжлээ.

Түүнчлэн дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэн батлах саналыг Байнгын хорооноос гаргасан бөгөөд уг горимын саналаар санал хураалт явуулахад 71.7 хувиар дэмжигдлээ. Улмаар дээрх хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулж, 84.8 хувийн саналаар тус хуулийн төсөл батлагдлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.