2010 оны төсвийн тодотголын орлого, зарлагыг нягтлан тооцож санал, дүгнэлт боловсруулах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа
2010.05.21

2010 оны төсвийн тодотголын орлого, зарлагыг нягтлан тооцож санал, дүгнэлт боловсруулах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны тавдугаар сарын 19-ны өдөр 77 тоот Захирамж гаргаж Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2010 оны төchuulgan_ordonсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан төсвийн орлого, зарлагыг нягтлан тооцож санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Н.Батбаяр, С.Оюун, Ц.Сэдванчиг, Д.Хаянхярваа, Ц.Шинэбаяр, Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ё.Мөнхбаатар нар оржээ.

Мөн Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын орлого, зарлагыг тооцохдоо баримтлах чиглэлийг хавсралтаар баталж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргах санал, дүгнэлттэй холбогдуулан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамт нь боловсруулж 2010 оны 5 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгагасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.