Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
2010.05.21

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцхээр төлөвлөөд байна. chuulgan_2007

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.БАТ-ҮҮЛ танилцуулна.

2. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАТБАЯР танилцуулна.

3. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭНХБАТ танилцуулна.

4. Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /"Утаагүй Улаанбаатар" хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна.
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.ЧУЛУУНБАТ танилцуулна

5. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.ГАНЗОРИГ танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.

15.00 цагаас:

Засгийн газрын мэдээлэл: Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаа, түүнд оролцож байгаа цэргийн албан хаагчдын хангамжийн асуудал.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.