УИХ-аас батлагдсан 109 хууль маань төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж хуулиуд хэрэгжиж эхэллээ
Цахимжилтыг урагшлуулж хүнд суртлыг бууруулж иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулахад дүрэм журам, хууль эрх зүйн түгжээг мултлах нь нэн чухал юм.
Олон сорилт бэрхшээл, алдаа оноог туулж манай салбарын залуус иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр зүтгэсээр байна. И-Монголд бүртгэлтэй байхад бичиг баримтыг цаасан хэлбэрээр нэхдэг байдал байсаар байгаа нь салбарын хуулиуд дээр цагаан дээр хараар бичгээр, эсхүл өөрийн биеэр гэсэн зохицуулалт байгаагаас үүдэлтэй нь нэлээдгүй хүндрэлийг дагуулсаар ирлээ.
Иймээс Засгийн газраас салбаруудын 109 хуульд өөрчлөлт оруулах хуулиудыг санаачилж УИХ-аар цахим бичиг баримтыг зөвшөөрөх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн нь дэвшил авчирч И-Монгол 4.0 бүтээхэд дэм болж үр дүнг урагшлуулах болно.
УИХ-аас батлагдсан 109 хууль маань төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж хуулиуд хэрэгжиж эхэллээ.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22