Хямралын талаар ярилцав
2010.05.22

Хямралын талаар ярилцав

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршейд Сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал Монгол улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдал, хямралыг хэрхэн даван туулах, банк санхүүгийн салбарт авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид Монголaltanhuyag_04 улсын төсвийн бодлогод тав дах удаагийн үнэлгээгээр дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа.

Иймээс АХБ, Японы Засгийн газар, Дэлхийн банкнаас манай улсын төсөвт дэмжлэг үзүүлэх талаар урьдчилан тохирсон алхмуудаа цааш нь явуулах бололцоо бүрдэж чадахгүй байгааг ноён Суурин төлөөлөгч онцоллоо.Эдийн засгийн байдлаа аваад үзэхэд имфляци 8-9 хувь байна. Төсвийн тодотголоор дамжуулаад их хэмжээний мөнгө орж ирэх төлөвтэй байгаа. Гэвч энэ нь жилийн эцэс хүртэл имфляцийг 20-30 хувь хүртэл ч өсгөх урьдчилсан тооцоо байна. Имфляци өндөр болсоноор иргэд төгрөгийн хадгаламжаа валют болгодог. Энэ нь эдийн засагт маш аюултай үзэгдэл бөгөөд эргээд 2008 оных шиг үзэгдэл давтагдах юм бол макро эдийн засгийг бүрэн хэмжээний хямралын байдал хүргэх аюултай гэдгийг талууд ярилцлаа. Иймээс Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжөөр эдийн засгийг тогтвортой байлгахын тулд төсөвт гарсан илүүдэл мөнгийг нөөц хэлбэрээр хадгалах, төсвийн зарцуулалтын хумих талаар анхаарч ажиллахыг ноён суурин төлөөлөгч онцолсон юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.