“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа
2010.05.24

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Дамба-Очир, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд danbaochir_udurluД.Нямхүү, Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон яамны газрын дарга нар оролцлоо.

Өдөрлөгт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Гадаадад ажиллах хүч илгээх төв зэрэг харъяа байгууллагууд оролцож иргэдэд үйлчиллээ.Энэ үеэр дайнд оролцож явсан 30 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг гардуулж, яамны мэргэжилтнүүд болон харъяа байгууллагын ажилтнууд иргэдэд зөвлөгөө өгч, эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаар сонирхсон мэдээллийг өглөө.

Иргэд ихэвчлэн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал, мэргэжлээс шалтгаалах өвчний зэрэглэл тогтоох, халамж үйлчилгээнд хамрагдахад хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэх талаар ихэд сонирхож, салбарын ажил үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ бичгээр өгч, зарим асуултандаа шууд хариулт авч байлаа.Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэд дүүргүүдийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс байнгын орлоготой байх зорилгоор хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах, цагийн хөдөлмөрийн хөлс болон ямар байгууллагуудад ажлын байр байгаа, бизнес сургалтуудад хэрхэн хамрагдах талаар нэлээд сонирхож байв.Харин нийгмийн даатгалын хэлтсүүдийн байрлах асарт цугласан иргэд ихэвчлэн иргэн бүрт өгөх нэг сая төгрөг хүртэлх хувь хишгээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулахын ашиг тус, хэдээс хэдэн онд хамруулахад хичнээн төгрөг хэрэгтэй талаар сонирхож зарим нь газар дээр нь тооцож үзэж байгаа нь анзаарагдсан юм.

danbaochir_udurlugНийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” цаг үеэ олсон бөгөөд иргэд энэ төрлийн мэдээллийг авахын тулд өргөдлөө бичсэн, зарим бичиг баримтаа авч ирэн өөрт тулгамдсан асуудлаа холбогдох мэргэжилтнүүдээр тайлбарлуулав.Түүнчлэн Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийнхий үзүүлж буй үйлчилгээнд иргэд нэлээд идэвхтэй оролцов. Учир нь тус төв мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, иргэдийн биеийн жин, цусны даралт үзэх зэрэг үйлчилгээг үзүүлж байсан.

Энэ нь иргэдийг тодорхой хугацаанд дараалалд зогсоосон боловч уг үйлчилгээнд хамрагдсан иргэд сэтгэл ханамж өндөртэй байгаагаа илэрхийлж, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон эсэхээ мэдэж авсан тухайгаа ярьж байлаа.Түүнчлэн хууль эрх зүйн зөвлөгөө өгөх 260553 дугаар бүтэн өдрийн турш ажиллаж иргэдийн сонирхсон асуултад хариулав.Аймаг орон нутагт мөн адил “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж иргэд тухайн орон нутгийнхаа Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс сонирхсон асуудлаараа зөвлөгөө, мэдээллийг авсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.