ФИЛИППИН УЛСЫН ТАТВАРЫН САЙН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА
УИХ-ын чуулганы завсарлагаанаар Филиппин болон Тайланд улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд найрамдлын бүлгийн даргын хувиар айлчиллаа. Айлчлалын хүрээнд Филиппин улсын хууль тогтоох байгууллагын тэргүүн буюу Сенатын Ерөнхийлөгч Хуан Мигель Ф.Зубиритэй уулзсан юм. Түүний зүгээс “Филиппиний Сенат Монголын төлөөлөгчдийг анх удаа хүлээн авч байгааг тодотгоод, энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож байгааг онцолж байв.
Энэ удаагийн айлчлалаар татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд Филиппин Улсын нэвтрүүлж буй татварын шаталсан шударга тогтолцооны сайн туршлага болон хууль эрх зүйн орчныг тусгайлан судлахыг зорьж, татварын шинэчлэлийг эхлүүлсэн Сангийн Сайд Ральф Гонзалэс Ректо, Санхүүгийн байнгын хорооны дарга Сони Ангара, Төсөв, татварын байнгын хорооны дарга Жой Салсида зэрэг салбарын эрх бүхий хүмүүстэй санал солилцлоо.
Филиппин улс татварын суурь шинэчлэлийг 2018-2033 он хүртэл 5 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 3 дах үе шатанд төлөвлөгдсөн татварын шинэчлэлийн багц хуулиудыг 2024 онд ЗГ-аас нь өргөн барих аж. Үүний хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг дэмжих бодлого хэрэгжүүлэх гэж байна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.13
2024.11.11