Эх, үрсийн баярын өдөр хаана, юу болох вэ?
2010.05.31

Эх, үрсийн баярын өдөр хаана, юу болох вэ?

Нийслэлийн хүүхдийн төлөө газраас Эх үрсийн баярын өдөр зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд баярын цэнгүүн зохион байгуулна гэж мэдээллээ. Цэнгүүний нээлтийн ажиллагаа 11.00 цагт эхлэх юм niigem_01байна. Түүнчлэн хүүхэд багачуудад зориулсан ямар ямар шоу, тоглолтууд хаана болох талаар сонирхуулахад.
Амьтны хүрээлэнгийн үзмэр:
"Зоопарк-2010" амьтны хүрээлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Бэйсболын талбайд 10.00-18.00 цагт нээлттэй ажиллана. Нийслэлийн мал эмнэлгийн газраас анх удаагаа нээн ажиллуулж буй уг зоопаркад манай орны өнцөг булан бүрээс 50 гаруй төрлийн 100-гаад амьтныг авчран түр хугацаагаар байршуулж хүүхэд багачуудад сонирхуулах гэж байна. "Зоопарк-2010"-ыг хүүхэд 1000, том хүн 2000 төгрөгийн тасалбараар үзэх юм байна.
АСА циркт:
11.00, 14.30, 17.30 цагуудад хүүхдийн нэвтрүүлгийн баатруудтай аялах шоу тоглолт болон циркийн тоглолт. Тасалбарын үнэ 2500 төгрөг.
УДЭТ-т:
11.00, 13.00, 16.00 цагуудад "Динза Цондоолойг аварсан нь" бага насныханд зориулсан хүүхдийн жүжиг. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.
Хүүхэлдэйн театрт:
14.00 цагт "Нугасны муухай дэгдээхэй" хүүхэлдэйн жүжиг. Тасалбарын үнэ 2500 төгрөг.
Бөхийн өргөөнд:
12.00 цагт "Гэгээн алсын одод-2010" уралдаант шоу нэвтрүүлгийн шилдэг 15 оролцогчийн гала тоглолт. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.
"Улаанбаатар палас"-ын гаднах задгай талбайд:
19.00 цагт "Outlaw" хамтлагийн "Мөсөн хайр" тоглолт. Тасалбарын үнэ 3000 төгрөг.
Улсын их дэлгүүрийн урд талбайд:
"Үлгэрийн баатруудтай зургаа авахуулцгаая" арга хэмжээ болно. Мөн 18.00 цагт УИД-ийн IV давхарт нь "Өнхрүүш" хүүхэлдэйн жүжиг. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, эх үрсийн баярт зориулсан арга хэмжээнүүд үдээс өмнө 10.00 цагаас эхлэн орой 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.