Вень Зябао Монголд хоёр өдрийн айлчлал хийнэ
2010.05.31

Вень Зябао Монголд хоёр өдрийн айлчлал хийнэ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар энэ сарын 1, 2-ны өдрүүдэд буюу мchina_pmаргааш нөгөөдөр хоёр өдөр манай улсад төрийн томоохон хэмжээний айлчлал хийх гэж байна. Уг айлчлал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа Монгол улсад хийж байгаа айлчлал гэдгээрээ онцлогтой. Иймээс энэхүү айлчлалд хоёр улс ихээхэн ач холбогдог өгч байгаа бөгөөд БНХАУ, Монгол улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах айлчлал болно хэмээн үзэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайдууд албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар болоод хамтын ажиллагааны талаар ярилцах ажээ.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.