Төсвийн тодотголыг 150 тэрбумаас хэтрүүлбэл санхүүжилтээ зогсооно
2010.06.03

Төсвийн тодотголыг 150 тэрбумаас хэтрүүлбэл санхүүжилтээ зогсооно

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр Олон Улсын Валютын Сангийн суурин төлөөлөгч Пармешвар Рамлоганийг хүлээн авч уулзан Монгол улсын эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
monetary_fund
Энэ үеэр Ноён Суурин төлөөлөгч монгол улсын эдийн засаг, төсвийн талаарх 5 дах удаагийн үнэлгээгээр дүгнэлтэд хүрч чадаагүй байгааг онцолсон юм. Үүний хамт төсвийн зарлага ДНБ-ний 5 хувиас хэтрэхгүй байх, төсөвт илүү гарсан орлогийг хуримтлал хэлбэрээр хадгалах зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатай байгааг дуулгалаа. Үүний хамт манай улсын төсвийн зарлага хэт өндөр байгаа болон төсвийн тодотгол хийж байгаад нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд энэ нь эргээд инфляци өсгөх, макро эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа тул төр засгийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай гэсэн юм. Төсвийн зарлагыг нэгэнт нэмэх шаардлага байгаа бол 150 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй макро эдийн засгийг тогтвортой барих хэрэгтэй гэсэн юм.

Хэрэв энэ хэмжээнд бариж чадахгүй бол ОУВС болон донор байгууллагуудын хандив тусламж, санхүүжилт цаашид үргэлжлэх боломжгүй болохыг анхаарууллаа.Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг суурин төлөөлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн хамт Засгийн газар аль болох төсвийн зардлыг нэмэхгүй байх, бүр цаашилбал эдийн засгийг тогтвортой бариж байхын тулд төсөвт тодотгол хийхгүй байх талаас анхааран ажиллаж байгаа тул ОУВС-ийн зүгээс нам бүлэг болон ажлын хэсгүүдтэй хамтран ажиллах шаарлагатай байна гэсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.