Дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ.
2010.06.04

Дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ.

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган 10 цагаас эхлэнэ. Хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга төсөл, chuulga_32Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангын анхны хэлэлцүүлэгүүдийг хийж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Харин үдээс хойш 15.00 цагаас Дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.