“Ардчиллын өргөө- Ард түмний өргөө”-ний үзэсгэлэн худалдаанд иргэд өргөнөөр оролцож, 48 сая төгрөг цугларлаа
2010.06.07

“Ардчиллын өргөө- Ард түмний өргөө”-ний үзэсгэлэн худалдаанд иргэд өргөнөөр оролцож, 48 сая төгрөг цугларлаа

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан нам, ард түмний хандиваар Ардчиллын өргөө цогцолборыг бүтээн босгохоор ажилдаа ороод байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэд, олон нийт Ардчиллын өргөөнд ardchilliin_urguu04хандив өргөсөөр байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 гаруй сая төгрөгний хандив цуглаад байна.

Ардчилсан нам Ардчиллын өргөөг бүтээн босгохдоо ард түмний хандив, дэмжлэгээр босгохоор болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч Бямба гарагт “Ардчиллын өргөө ард түмний өргөө” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт АН-ын дарга, МУ-ын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, намын ЕНБДарга Д.Эрдэнэбат болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, болон УИХ-ын гишүүд, намын ГЗ, ҮЗХ-ны гишүүд оролцлоо. Өдөрлөгийг АН-ын дарга Н.Алтанхуяг нээж үг хэлсэн. Тэрээр “Ардчиллын өргөө цогцолбор нь зөвхөн нэг намын байр бус, Монгол улсад ардчиллыг бэхжүүлж, шударга ёсыг тогтооход ард иргэдийн оруулж буй оюуны үнэт зүйлийн бодит биелэл, жинхэнэ утгаараа Ард түмний өргөө байх болно” хэмээн онцолсон.

Үзэсгэлэн худалдаа “Түмэн эх” чуулгын дуучдын “Уяхан замбуу тивийн наран” уртын дуугаар эхэлж, ЦДБЧ-ийн уран бүтээлчид, дуучин Анхаа Халиунаа, дуучин Хэрлэн, Чинболор болон Харсарнай, Motive хамтлаг болон lumino хамтлагийн дуучин МСardchilliin_urguu02 нарын ая дуугаар үргэлжилсэн юм.

Өдөрлөгийн үеэр Ардчилсан намыг анх байгуулагдахаас эхлээд өдгөөг хүртэл хэрэглэгдэж байсан сейф болон, 20 жилийн ойн бэлгэдэл бүхий 20 дугаартай Ардчиллын өргөөний тоосгыг наймаа панз үсэргэдэгээрээ олны танил болоод байгаа панз Юндэн, Нансалмаа нар дуудлагаар худалдсан юм. Их өрсөлдөөнтэй явагдсан дуудлага худалдаагаар намын анхны эд хогшлын нэг болох сейф 500 мянган төгрөг, 20 дугаартай Ардчиллын өргөөний тоосго 1 сая төгрөг хүрч олныг баясгажээ.

“Ардчиллын өргөө- Ард түмний өргөө”-нд иргэд олноор хандив өргөж, үнийн дүндээ тохирсон дурсгалын зүйлс болон сугалаа авсан. Харин сугалааны хонжворт 9 хандивлагч азтан болж, 3 хүн 100 мянган төгрөг, 2 хүн 150 мянган төгрөг хожлоо. Мөн гар утас, иж бүрэн компьютер, 32 инчийн LCD телевизорийг иргэд тус тус хожсон. “Ардчиллын өргөө ард түмardchilliin_urguuний өргөө” сэдэвт 4 мөрт шүлгийн уралдаанд 8 настай балчраас 80 настай азай буурлууд маань идэвхитэй оролцлоо. Богинохон хугацаанд иргэдийн үгийн уран цэцэнийг шалгалсан уг тэмцээний эхний байранд Хөвсгөл аймгийн харьяат Г.Батбаяр шалгарлаа.

“Ургах нарыг анхлан тосох - Асар өргөө
Урагшлах амьдралын хөтөч – Ард түмний өргөө
Улс гэрээ уриалан дуудагч – Хонхны өргөөУужим монгол орны – Ардчиллын өргөө болог ээ.”

Мөн 8 настай н.Баярцэрэн хүү ч өөрийн шүлгээрээ өрсөлдөн байр эзэлсэн юм. Өгье гэвэл ганцаасаа гэсэн сайхан үгийн бэлгэдэл болж, иргэн бүр 100 төгрөг гэлтгүй хандив өргөснөөр ард түмэнд зориулан барьж байгаа энэ өргөө сүндэрлэх болж байгаад иргэд тун баяртай байлаа.

ardchilliin_urguu05“Ардчиллын өргөө - Ард түмний өргөө” үзэсгэлэн худалдаанд ард иргэд сэтгэл зүрхээ зориулан бороотой тэнгэрийн аашийг үл хайхран оролцож 50 төгрөгөөс 500 мянган төгрөг хүртэл хандивлаж байсан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө”-нд нийт 5000 гаруй хандивлагч оролцож 48 сая орчим төгрөгийн хандив өргөсөн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.