Үүл бууддаг радат дөрвөөр нэмэгдэв
2010.06.08

Үүл бууддаг радат дөрвөөр нэмэгдэв

Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор баталсан "Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөuulnii_radatarр"-ийн хүрээнд 724 ХД төрлийн цаг уурын хөдөлгөөнт радарыг 2007-2008 онд улсын хөрөнгө оруулалтаар 5 ширхэгийг худалдан авч ашиглаж байсан юм.

Эдгээр радарыг цаг агаарт нөлөөлөх бүсийн төвүүд болох Улаанбаатар хот, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллуулж байгаа билээ. Үүн дээр нэмээд 2009-2010 онд цаг уурын хөдөлгөөнт радар 4 ширхэгийг Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт ажиллуулахаар БОАЖ-ын сайд Л.Гансүх дээрх аймгуудын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарт хүлээлгэн өглөө.

Шинэ 4 радарыг хүлээж авснаар манай улсад үүлний явуулын радарын улсын сүлжээ үүсэх боломж бүрдэж байна. Ингэснээр манай улсын нутаг дээр явуулын 9 радар, Улаанбаатар хотын Морин уул дахь суурин радарыг оролцуулаад нийт 10 радар ажиллах бололцоотой боллоо. “Монголын нутаг дээр үүсч болон дайран өнгөрч байгаа үүлний 80 орчим хувийг нэгэн зэрэг илрүүлэн харж чадахаар боллоо. Одоо харин ойрын хугацаанд дээрх радаруудын мэдээллийг нэгдсэн сүлжээнд холбож ашиглах нь бидний хамгийн чухал зорилт болж байна” гэж Л.Гансүх сайд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Үүлний радар нь үүлний тархалт, шилжилт, бичил бүтцийг судлах зориулалттай хамгийн сүүлийн тоног төхөөрөмж юм. Үүлний доторхи усан дусал, мөсөн талстын тархалт, байрлал, шилжилт хөдөлгөөн, хувирлыг хугацааны өөрчлөлтөөр нь тодорхойлдог эхо аппарат гэж ойлгож ч болно. Нэг радар үүлний хэвтээ тархалтын байдлыг эргэн тойрондоо 300-400 километрийн радиуст илрүүлж судлах боломжтой. Радарын станцын мэдээллийг үүлэнд зориудаар нөлөөлөх ажилд ашиглахаас гадна цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, прогнозлох, нислэгийн аюулгүй байдлыг хангахад ашиглах боломжтой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.