Засгийн газар Тавантолгойн төслийн эдийн засгийн тооцоог хоёр хувилбараар тооцож үзжээ
2010.06.09

Засгийн газар Тавантолгойн төслийн эдийн засгийн тооцоог хоёр хувилбараар тооцож үзжээ

Өчигдөр Эдийн засгийн байгын хорооны хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцээд, 100 хувь дэмжин Уtavantolgoi_ddddddИХ-аар хэлэлцүүлхээр болсон билээ. Ингэснээр ирэх 7 хоногоос уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлэх юм.

Тавантолгойн ордыг ашиглах баримт бичгийг боловсруулахдаа олон улсын нэр хүндтэй “Дойче” банк, “JP Morgan”, мөн зөвхөн уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгдөг Канадын зөвлөх компанитай хамтарч ажилласан байна. Хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд одоогоор 9 консорциум саналаа илэрхийлээд байгаа ажээ.

Засгийн газар Тавантолгойн төслийн эдийн засгийн тооцоог хоёр хувилбараар тооцож үзжээ. Эхнийх нь төмөр зам, цахилгаан станцад оруулах хөрөнгө оруулалт. Ингэхдээ нүүрсээ БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхээр тооцоолж, үүнд тээвэрлэлтийн зардал шингэсэн байгаа аж.

Хүчин чадлын хувьд хоёр хувилбараар тооцжээ. Жилд 15 сая тонн нүүрс олборловол анхны хөрөнгө оруулалт нь 880 сая ам.доллар байх бол ашиглалтын зардал нь 14.7 ам.доллар /нэг тонн нь/ байх нь.

Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 10.7 жил байхаар тооцоо гаргажээ. Харин жилд 30 сая тонн нүүрс олбоолосон тохиолдолд анхны хөрөнгө оруулалт нь 1510 сая ам.доллар болох юм байна. Тэгэхээр ашиглалтын зардал нь 12.7 ам.доллар /нэг тонн нь/ болж байгаа аж. Иймээс хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг багасгаж, 9.2 жил гэж тооцжээ.

Ордыг 30 жилийн хугацаанд 15 сая тонн нүүрс олборлоно гэж үзэхэд ашиглалтын зардал 8.7 тэрбум, тээвэрлэлтийн зардал 20.8 тэрбум ам.доллар болж, 8.7 тэрбум ам.долларын татвар улсад төлж, улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэх юм байна. Нүүрсээ борлуулсны орлого 48267 сая ам.доллар болох нь.

Харин зардлын хувьд нийтдээ 41704.6 сая ам.доллар болж байна. Үүнийг нь задалбал, ашиглалтынх 8717.6 сая, тээвэрлэлтийнх 20779.9 сая, хөрөнгө оруулалт 1412.2 сая, эргэлтийн хөрөнгө 344.6 сая, байгаль орчин, нөхөн сэргээх 430.6 сая, санхүүжилтийн болон зээлийн хүү 3324.5 сая, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, НӨАТ болон бусад татвар, төлбөр, хураамжуудад 6695.2 сая ам.доллар тус тус зарцуулах тооцоо хийжээ.

Засгийн газар болон хөрөнгө оруулагчид хуваарилах төслийн нийт ногдол ашиг 5492.6 сая ам.доллар болох нь. Энэхүү эдийн засгийн нэгдүгээр тооцоогоор 30 жил ашиглана гэж үзвэл жилд 30 сая тонн нүүрс олборлоход ашиглалтын зардал 15.1 тэрбум, тээвэрлэлтийн зардал 41.6 тэрбум ам.доллар болж, нийт 18.8 тэрбум ам.долларын татвар, төлбөр хураамж улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.

Нүүрс борлуулсны орлого 96533.9 сая ам.доллар, зарцуулах зардал нь нийтдээ 76452.3 сая ам.доллар болно. Ашиглалтын зардал 15063.1 сая, тээвэрт 41559.8 сая, хөрөнгө оруулалтад 2288.9 сая, эргэлтийн хөрөнгө 661.5 сая, байгаль орчин, нөхөн сэргээх зардал 429.8 сая, санхүүжилт, зээлийн хүүд 3172.2 сая, нөөц ашигласны төлбөр, НӨАТ болон бусад хураамжуудад 13277 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ. Харин энэ хувилбараар тооцоход Засгийн газар болон хөрөнгө оруулагчид 16074.1 сая ам.долларын ногдол ашиг хүртэх боломжтой болох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.