С.Батболд: Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Таван толгойгоор үргэлжлэх гэж байна.
2010.06.10

С.Батболд: Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Таван толгойгоор үргэлжлэх гэж байна.

-Ерөнхий сайд С.Батболдын Таван толгой ордыг ашиглах
асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганд хэлсэн үг
-

pm_tavantolgoiУлсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын гишүүд ээ,
Хатагтай ноёд оо,

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн эх орныхоо байгалийн баялаг, өгөөж хишгийн үр шимийг хүртэх бололцоог Монголчууд бидэнд олгох уул уурхайн томоохон төслийн талаарх Засгийн газрын байр суурийг Улсын Их Хуралд танилцуулж байна. Энэ бол Таван толгойн нүүрсний ордыг ашиглах үзэл баримтлал юм.

Өмнийн говьд орших Таван толгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны ордын зүг эзэн нь болсон монгол хүн бүр итгэл найдварын харц тавьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Стратегийн ач холбогдол бүхий эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Улсын Их Хурал 2008-2009 оны заагаар нухацтай хэлэлцэж, холбогдох удирдамж, ерөнхий зарчмыг баталсан билээ.

Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Таван толгойгоор үргэлжлэх гэж байна. Хамтарсан Засгийн газрын үед анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрүүдийн суурь тавигдлаа. Хагас коксжсон түлш үйлдвэрлэх ажил эхэллээ. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг эрчимжүүллээ.Монголын сэргэн мандалт, үндэсний эдийн засгийн тэлэлт, Монгол хүний хөгжлийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өөдлөн дэвжилт ирэх үеийг бид угтаж байна.

Тиймээс Монголын төр засаг, хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ нийлээд бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх хүсэл итгэл дүүрэн байна. Энэ хүсэл итгэл маань Монголоо баян чинээлэг бас хөгжсөн улс болгохзорилгод чиглэж байгаа юм. Дэлхийд байгалийн нөөцөөр баян улс олон байдаг. 

Уул уурхайн салбараар хөрөнгөжсөн нь ч цөөнгүй бий. Тэгэхдээ баян байна гэдэг нь хөгжсөн улс байна гэсэн үг биш. Хөгжсөн улс гэдэг баян байхын зэрэгцээ үйлдвэрлэгч байдаг бөгөөд, иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээг бус бүтээгч сэтгэл, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг. Аливаа улс орны хөгжил нь газар зүйн байршил, далайн гарц, том гүрнүүдийн стратегийн бодлогод эзлэх байр суурь, байгалийн баялаг гээд олон хүчин зүйлээс хамаарч ирсэн.

Баялаг бүтээх чадвартай, хөдөлмөрч ухаалаг ард түмнүүд хөгжиж ирснийг далайд гарцгүй Ботсвана, Чех, Люксембург зэрэг орнууд харуулж байна. Байгалийн баялаггүй шахам атлаа хөгжлийн өндөрлөгт хүрсэн Япон, Солонгос, Сингапур болон Европын олон орнууд ч бас бий. Юмгүй үед гачигдах дутагдахын зовлон байдаг бол юмтай үедээ эзэн байжчадахгүй бол бас зовлонд учирдаг. Эрснээ олоогүй хүн хоосон буцдаг бол эзэн болж чадаагүй хүн хоосорч үлддэг гашуун сургамжийг ч хүний түүхүлдээжээ.

Хувь заяаны хишиг, цаг үеийн зол завшаан тухайн улс үндэстэнд баянчинээлэг байж чадах эсэхийн шалгуур, сорилт болдог. Ардчилал, захзээлийн эдийн засаг, хүний түүхийн жам ёсны хөгжлийн голдрилд хөл тавиадхоёр арваныг туулж буй Монгол улсын өмнө өнөөгийн нөхцөл байдал нь иймшинэ сорилт, шинэ боломжийг нээж байгаа юм.

Эх орны газар нутгаас бэлэн олдож буй ордууд нь монголчуудыг баялагтайтөдийгүй, бүтээгч ард түмэн, хөгжилтэй улс орон болох давхар давхарболомж, завшааныг олгож байна. Энэхүү боломжийг би улсаа шинэ үзэл баримтлалаар бүсчлэн хөгжүүлэх, үүнд зохицсон төрийн үйлчилгээнийстандарт, бүтэц зохион байгуулалтыг бий болгосон хөгжлийн бодлого гэжхарж байна.

Ийм ч учраас Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахсанал нь юуны өмнө ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН болох үзэл баримтлалд тулгуурласан. Мөн уул уурхайн салбарын дагалдах аж үйлдвэр,дэд бүтцийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, 2.7 сая иргэддээ эдийн засгийн үр шимийг нь хувьцаа хэлбэрээр тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээндээ зориулах боломжийг бодлогодоо тусгалаа.

Бэлэнчлэх сэтгэлгээнээс салж бүтээх аянд бүх нийтээрээ шамдах нөхцөлийг
Таван толгой зэрэг томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого бүрдүүлэх учиртай.

Орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас бий болох санхүүгийн эх үүсвэр нь бүтээн байгуулалтанд далайцтай хөрөнгө оруулж, ард иргэдээ ажил хөдөлмөрийн фронтоор хангах өргөн боломжийг Та бидэнд нээж байна.

Уул уурхайн салбар нь ашиг орлого ихтэйболовч ажлын байр шууд олноор бий болгохоос илүү техник, технологийндэвшлийг шаарддаг. Харин уул уурхайг дагалдах төмөр зам, авто зам, эрчимхүч, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нь ажлын байрыгхамгийн ихээр бий болгоно.УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй “Төмөр замын талаар төрөөс баримтлахбодлого”, “Утаагүй Улаанбаатар” төсөл нь уул уурхайн салбарын хөгжил,тэр дотроо Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтайуялдаатай. Энэ бүтээн байгуулалтыг уул уурхайн салбартай холбож, түүнээсорох орлогоор санхүүжүүлэх саналыг Засгийн газраас дэвшүүлсэн бөгөөд“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт хувь хишиг олгох нь энэ цогц бодлогыннэг хэсэг юм.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашиг орлогонь Монгол Улсад үлдэж байх зарчмыг баримтлах нь бидний эрхэм зорилго.Таван толгойн ордоос гарах нүүрсийг угааж баяжуулах, боловсруулах нь энэ ордыг ашиглах төслийн салшгүй хэсэг юм. Үүнийг зөвхөн ярих биш Засгийн газрын хувьд заавал хэрэгжүүлэх ёстой ажил гэдгийг бид ухамсарлаж байна. Энэ ажил нь Таван толгой төслийн нэгэн бодит үр дүн болж хэрэгжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас татвар, санхүүгийн бодлого боловсруулж, Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг баталж, Хөгжлийн банкбайгуулахаар болж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан.

Татварын холбогдох хуульд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийгдэмжих чиглэлээр зарим нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийнгазар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо.

Аж үйлдвэрийг дотооддоо хөгжүүлэх бодлогыг тэргүүн ээлжинд тавьж хэрэгжүүлэхдээ Таван толгой ордоос гарах боловсруулсан нүүрс болонбүтээгдэхүүнийг аль болох олон чиглэл, гарцаар хөрш орнуудын болонгуравдагч зах зээлд гаргахаар эрмэлзэж байна. Австрали, Индонези зэрэгулсуудын нэгэн адил дэлхийд нүүрс экспортлогч тэргүүлэгч улс болж байжМонгол Улсын эдийн засгийн өсөлтийн зорилго биелэх нэг арга замнээгдэнэ. Энэ явцад дэлхийд тэргүүлэгч үндэсний уул уурхайн аж ахуйннэгжүүдийг бий болгох зорилт бодитоор хэрэгжих боломжтойг Бразил,Индонези, Австралийн туршлага нотолж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Тавантолгойн үзэл баримтлалын агуулга нь дан ганц хатуу дэд бүтэц,үйлдвэр байгуулахад чиглэгдээгүй. Зөөлөн дэд бүтэц, өөрөөр хэлбэлболовсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулахбодлого зорилгыг агуулсан. Үүний цаана хүний хөгжлийг хангах том зорилгобайна. “Монгол Улс маань бүтээгч байхын тулд Монгол хүн бүр ажилтай,Монгол хүн бүр боловсролтой, Монгол хүн бүр эрүүл байх боломжийгбүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд төр нь иргэдтэйгээ ойрхон байх ёстой”гэж би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тэр агшинд УИХ-д ханданхэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн.

Ийм учраас өргөн барьсан бодлогынхүрээнд Таван толгойн урьдчилгаа төлбөрийг “Хүний хөгжил сан”-дтөвлөрүүлж, тус хуульд заасан хэлбэрээр боловсрол, эрүүл мэндийнсалбартаа хөрөнгө оруулна. Тухайлбал уул уурхайн салбараас олох орлогоосолон мянган залуусаа өндөр хөгжилтэй орнуудад сургах, дэлхийд өрсөлдөхчадвартай боловсон хүчин бэлтгэхэд зарцуулж хүнээ хөгжүүлнэ.

Ингэснээр Монгол улсыг монгол толгой хөгжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийгбий болгох алсын том зорилт хэрэгжих үндэс тавигдана. БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН гэдэг нь юуны өмнө бодит өмчийн жинхэнэ эзэн байж захзээлийн нийгэмд өөрийн гэсэн ашиг орлоготой, алдах юмтай эсэхээртодорхойлогдоно. Мал, орон сууц, газрыг өмнөх Засгийн газруудын үедиргэддээ шууд хувьчилсан. Энэ нь зах зээлийн нийгмийг хөгжүүлэх,иргэдийг өмчжүүлэхэд чухал алхам байсан.

Иймд Таван толгойн орд газрын лиценз эзэмших төрийн өмчит компанийнхувьцааны хэсгийг ард иргэддээ “Хүний хөгжил сан”-гийн хуулийн дагууэзэмшүүлэх, мөн Ашигт малтмалын хуулийн дагуу хувьцааны тодорхой хэсгийгдотоодын хөрөнгийн биржээр арилжаалах заалтыг үзэл баримтлалын төсөлдсанал болгосон.

Энэ нь төрийн өмчийг ард иргэддээ шууд эзэмшүүлэхээсгадна Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцааны тодорхой хэсгийгэзэмшснээр компанийн менежментийг сайжруулах, төрийн өмчит аж ахуйннэгжүүдэд өнөөдрийг хүртэл түгээмэл байгаа засаглалын доголдол, авилгахээл хахуулийн хардлага сэрдлэгээс эхнээс нь ангид байлгахад чухал ачхолбогдолтой байх болно.Бид уул уурхайн баялгийн үр шимийг иргэдээ ялгаварлалгүй, тэгшхуваарилах, тэгэхдээ хүний хөгжлийг нь тэтгэх зарчмыг баримтална.

Монголхүн бүр эх орныхоо баялгаас шударгаар хүртэх бүрэн эрхтэй. Мөнүндэснийхээ компаниудад уул уурхайн олборлолтонд оролцох, нэмүү өртөгшингэсэн үйлдвэрүүдийг тэргүүн ээлжинд барьж байгуулах, төрийн өмчийнкомпанийн хувьцааг эзэмших боломжийг ч тэгшхэн олгоно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН
болохыг бидний хөгжлийн өнөөгийнцаг үе шаардаж байгаагийн зэрэгцээ гадаад нөхцөл ч үүнийг бүрдүүлжбайна. Дэлхийн хүн ам огцом нэмэгдэж, хүнсний дутагдалд нэрвэгдэх хүнийтоо ч өслөө. Дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн явцад ган зуд, газархөдлөлт, гал усны аюулийн давтамж ч нэмэгдлээ. Байгалийн нөөц шавхагдаж,өрсөлдөөн улам ширүүсч байна. Улс үндэстэн бүр ойрын ирээдүйд учирчболох эдгээр аюулаас өөрийгөө хамгаалан авч гарах чадамж, санхүүгийнболомж, харилцаа хамтын ажиллагаа, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөнбайр суурьтай байх ёстой.

Дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдсөн байр сууриа бэхжүүлэх боломжтомоохон уул уурхайн төслүүдээр дамжин бий болж байгааг үгүйсгэх аргагүйюм. Монгол Улс далайд гарцгүй. Иймд уул уурхайн орд газруудынбүтээгдэхүүнийг зах зээлд гаргах нь далайд гарах гарцаа баталгаажуулахач холбогдолтойгоос гадна үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилд түлхэцөгөх нөхцлүүдийг ч угтуулан тавьж ажиллах болно.Ийм арга хэмжээг Таван толгой болон бусад орд газруудын талаар яриахэлэлцээ явуулахдаа зайлшгүй бодолцож бодитоор хэрэгжүүлэх ёстой. Энэболомжийг бүрдүүлсэн хувилбарыг Таван толгойн бодлогын хүрээнд өргөнбарьж байна.Үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн ирмүүн хүсэл, элбэг баянтүүхий эд байснаар бүх юм санаснаар бүтэхгүй.

Энд зөв менежмент бүхийсайн засаглалын стандарт нэн чухал. “Засаглалын ялгаа” байгаа учраасзарим нь зөв, зарим нь алдаатай, үрэлгэн шийд гаргадаг. Зөв шийдвэргаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт байдаг.

Сайн засаглалнь байгалийн баялгаас орж ирэх орлогыг төрийн мэдэлд ойрхон цөөн этгээдзавших явдлаас хамгаалж, ард түмнээ бүтээн байгуулалтад оролцуулах, өрхбүрийг сайхан амьдрах бололцоогоор хангаж чаддаг засаглал юм. МанайЗасгийн газар олон улсад түгээмэл хэрэглэгддэг сайн засаглалынстандартыг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна.УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ньэнэ чиглэлээр авч буй алхмуудын нэг болно. Мөн олборлох салбарын ил тод байдлын олон улсын санаачилгад нэгдэж, өөрийн улсдаа амжилттайхэрэгжүүлж байна.

Засгийн газрын ажлын хэсгүүд байгуулагдан стандартыгсайжруулах, бизнес орчныг шинэчлэх ажлуудыг хийж байна. Европынхолбоотой байгуулахаар хэлэлцэгдэж буй Түншлэл хамтын ажиллагааныхэлэлцээрийн төсөлд Европын стандарт, нормыг нутагшуулах чиглэлээрхамтран ажиллах заалт оруулж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойн асуудлыг шийдэхгүй болтомоохон уул уурхай, төмөр зам, орон сууц, аж үйлдвэрүүдийн цогцолборыгбүтээн байгуулах ажил олон жилээр ухрах урхагтайг улс төрд ойр хүн бүхэнсайн ойлгож байгаа.

Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийгард иргэддээ хүртээх нь манай Засгийн газрын нэг гол зорилго юм. Чухамэнэ зорилгын үүднээс гол хоёр нам хамтарч Засгийн газрыг байгуулсан.Иймд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, эрхэм гишүүд Та бүхнийг Тавантолгой ордыг ашиглах үзэл баримтлалыг сайтар хэлэлцэж зөв жишигтогтооход анхааралтай хандана гэж найдаж байна.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж ардын минь зүйр үг бий. Асуудлыг олонталаас нь хэлэлцэж, их хөгжилд хүргэх, иргэн бүрт ашигтай, эх орондоохэрэгтэй хэлбэрээр нь шийднэ гэж итгэж байна.Нийт ард иргэд ээ,Монгол тооллоор зуны дунд сар гуравхан хоногийн дараа гарах гэж байна.Хүнд өвөл, хахир хатуу хаврыг бид хамтдаа давлаа.

Дэлгэр сайхан цагтайзолголоо. Монголчууд бид бүтээгч ард түмэн болох, сайн цагийг ойртуулаххөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, ирмүүн хөдөлмөрийн гараан дээр чбас ирлээ. Энэ бол алгаа тосдог бус ажил хийдэг, бэлэнчилдэг бишбүтээдэг үе. Гар хардаг биш гараа хөдөлгөх үе. Толгой сэгсэрч суух биштолгойгоо ажиллуулах үе. Ингэснээр Монгол улсын, Монгол хүний хөгжилдэвшлийн шинэ үеийн эх суурь тавигдах болно. Та бид хамтдаа чадна.

Анхаарал тавьсан Та бүхэндээ баярлалаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.