Улс төрийн дүгнэлт гаргуулахын төлөө ажиллана
2010.06.15

Улс төрийн дүгнэлт гаргуулахын төлөө ажиллана

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболдhelmegsediin_hoshoo Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөлөгчдийг энэ даваа гарагт хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Н.Энхболд өмнө нь тус холбооны зүгээс нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх, тусгай тэтгэвэр, тэтгэмж олгох, орон сууцны асуудлыг шийдвэрлэх талаар тавьсан санал хүсэлтийг нь нэгтгэн УИХ-д танилцуулга өгсөн талаар мэдээлэв.

Уулзалтын үеэр Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөлөгчид хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдэд орон сууц, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг олгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийг зарим хуульд оруулах, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог өөрийн ажлын байртай болгох талаар албан ёсны шийдвэр гаргуулах, Хүний эрхийн ордон, хэлмэгдэгсдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг барих газрын асуудлыг шийдвэрлэх, “Хүний эрхийн төлөө” одон бий болгох, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн хичээл оруулах, засаг захиргааны анхан шатны нэгжид хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сэтгэл санааны байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд анхаарах зэрэг санал хүсэлтээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргад уламжиллаа.

Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо тус тус байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд хэлмэгдэгсдийг цагаатгах, нэрийг төрийг нь сэргээх, мөнхжүүлэх талаар хийсэн ажлаа сурталчлахад анхаарах талаар саналаа илэрхийлэв.УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд тулгараад байгаа асуудлуудыг эрх зүйн акт болгох талаар анхаарч байгаа бөгөөд Улсын Их Хуралд байр сууриа танилцуулж улмаар улс төрийн дүгнэлт гаргуулахын төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдлээ гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.