2024.05.06
"Татвар төлөгчдийн өдрүүд" тохиож байна
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн арга хэмжээг 25 дахь жилдээ "ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ" уриан дор 2024 оны 5 дугаар сарын 06-аас 10-ны хооронд зохион байгуулж байна.
Аливаа улс орон баялаг бүтээгчид, хувийн хэвшлээ дэмжиж байж хөгжиж ирсэн.
Татвар төлөгч та бүхний хөдөлмөр, зүтгэлийн үр дүнгээр 2023 онд нийт улс, нийслэл, орон нутгийн төсөвт 13.5 их наяд, 2024 оны эхний 4 сарын байдлаар 6.8 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэн байна.
Ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, улс эх орныхоо бүтээн байгуулалт, цаашдын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм баялаг бүтээгч Та бүхэндээ талархал илэрхийлье.