Ёс зүйн дэд хорооны гишүүдийг томиллоо
2010.06.17

Ёс зүйн дэд хорооны гишүүдийг томиллоо

Өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын ёс зүйн дэд хорооны гишүүдийн томилсон байна.chuulgan_06

Ёс зүйн дэд хорооны шинэ дүрмийн дагуу тус дэд хорооны гишүүнээр УИХ дахь МАХН-ын бүлгээс гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил нарыг, АН-ын бүлгээс гишүүн Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарыг нэр дэвшүүлсэн байна. Харин байнгын хорооны гишүүн Д.Загджав, Ч.Сайханбилэг нар УИХ-ын гишүүн Д.Энхбатын нэрийг дэвшүүлж. Ингээд байнгын хорооны хуралдаанаас дээрх нэр бүхий зургаан гишүүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр сонгож, өмнөх гишүүдийг нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Ёс зүйн дэд хорооны дүрмийн зарим 3aaлтaac:
-Шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлж, нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны ирцийг улиралд олон нийтэд мэдээлнэ.
-Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гишүүний ёс зүйн асуудлаар сонгуулийн явцад гарсан гомдлыг СЕХ нягтална.
-Дэд хороо нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулна.
-Гишүүн хууль ТОГТООМЖ зөрчин бусдаас бэлэг, урамшуулал, шан харамж авсан, томилолт, аяллын зардлаа хэтрүүлсэн буюу бусдаар төлүүлсэн, тусгай эрх, хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдсон бол Дэд хороо тэдгээрийг буцаалгах буюу хуульд заасан журмын дагуу үнийг нь нөхөн төлүүлэх шийдвэр гаргана.
-Дэд хороо нь холбогдох ёс зүйн зөрчлийн шинж байдал, үр дагавар, хор уршиг, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан хариуцлага хүлээлгэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.