2024.05.14
ШИНЭ ХОВДЫН ҮРГЭЛЖЛЭЛ ШИНЭ ХӨДӨӨ
Ховд аймгийн ХАА-н салбарт 1990 оноос хойш хийгдээгүй хөрөнгө оруулалт буюу 21.1 тэрбумын ажил энэ 2024 онд хэрэгжиж байгаа. Аймгийн хэмжээнд 100 трактор бүртгэлтэй байдаг бол ШИНЭ ХӨДӨӨ төслийн хүрээнд дахин 40 трактор, экскаватор, төмс хураах комбайн, эрдэнэшишийн комбайн болон бусад багц тоног төхөөрөмжөөр ХҮЧ НЭМЖ байна.
Сумдын ЗДТГ-т хүлээлгэн өгч байгаа эдгээр ХАА-н багц тоног төхөөрөмж нь тухайн сумын БҮХ ИРГЭДИЙН ӨМЧ бөгөөд хүсэлт гаргасан хэн бүхэнд адил тэгш алагчлалгүй, ариг гамтай, зөвхөн ашиглалтын зардлыг төлж зах зээлийн үнээс хямд үнээр ашиглуулах учиртай.
Сум бүрт 24 морины хүчтэй тракторын иж бүрдэл, ноосны пресс, ноосны пүү, өдөрт 1500-2000 хонины ноос хяргах машин, тариалангийн бүс нутгуудад нэмэлтээр багц тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Тоног төхөөрөмжийн тухайд:
- 110 болон 90 морины хүчтэй трактор, иж бүрдэл (чиргүүл, газар хадагч анжис, үрлэгч, төмс үрлэгч, борной, хадуур, тармуур, өвс боогч, копатель, хор бордоо цацагч, мөр хоорондын сийрүүлэгч)
- Төмс хураах зориулалттай комбайн
- Эрдэнэшишийн комбайн
- 24 морины хүчтэй бага оврын трактор (чиргүүл, хадуур, тармуур)
- Ноосны пресс (40 тн даралттай, 2 шахуурга бүхий, 11 квт чадалтай)
- Ноосны пүү (2 тн даацтай тавцант жин)
- Хонь хяргадаг машин (өдөрт 1500-2000 хонь хяргана)
УРГАЖ АРВИЖДАГ ГАЗАР ТАРИАЛАН- ҮРЖИЖ ӨСДӨГ БУЯНТ МАЛ АЖ АХУЙН САЛБАРАА ҮРГЭЛЖ ДЭМЖИХ БОЛНО ОО.