Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж, баталгаажуулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг байхаар заасан ч дэмжсэнгүй
2010.06.18

Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж, баталгаажуулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг байхаар заасан ч дэмжсэнгүй

Өчигдөр УИХ-ын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн ‘’Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Одоогоор мөрдөгдөж байгаа ашигт малтмалын тухай хууль 2006 оны 7 дугаар сарын 8-нд батлагдсан. Энэ хууль 1997 оны хуулиас олон талаар давуу болсон бөгөд хуулийн төсөл 6 зүйл, 6 хэсгээс бүрджээ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын өмчлөлтэй холбоотой заалтанд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөцийн өмчлөл, орд газрыг хамтран ашиглахад төрийн оролцооны хувь хэмжээ, ордыг ашиглах хуулийн этгээдийг сонгох шалгуур үзүүлэлт зэрэг харилцааг тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэт цаас гаргах харилцааг зааглах, үнэт цаас гаргах компаний үйл ажиллагаанаас хамаарах хариуцлагын асуудлыг тодорхой болгох, хөрөнгө ашиг орлого хувиарлах асуудлуудыг Монгол Улсын хуулиар зохицуулагдах нь зүйтэй гэж үзсэн. Мөн ашигт малтмалын бүтээгдхүүнийг зах зээлд нийлүүлэх үүрэг, уг бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад төр засгаас дэмжих асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Энэ заалтын гол агуулга нь стратегийн ордыг ашиглах хөрөнгө оруулагчид зэс хайлуулах үйлдвэр барих үүргийг оногдуулах нь санхүүгийн боломж, технологи, зэсийн бэлдэцuul_uurhaiийг ашигласан бүтээгдхүүнийг олон улсын зах зээлд борлуулах маркетингийн сүлжээ зэргийг харгалзаад зохистой бус гэж үзсэн.

Ер нь зэсийн орд болгон дээр зэс хайлуулах үйлдвэр барих нь оновчтой бус байх магадлалтай тул зэс хайлуулах, бэлдэц үйлдвэрлэх хөрөнгө оруулагчдад манай улсын газар зүйн байршлаас шалтгаалах тээврийн зардал зэргээс хамааран үйлдвэрлэгдсэн бүтээгдхүүний олон улсын зах зээл дээрх үнийн өрсөлдөх чадварын зохистой байдлыг дэмжих үүднээс татварын орчин зэргээр дэмжлэг үзүүлж болох талаар зохицуулалт хийж болохоор байгаа. Зэсийн бэлдэц үйлдвэрлэх, улмаар цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, манайд бэлэн бүтээгдхүүн үйлдвэрлэгдэж эхэлбэл зах зээлд асар их нэмүү өртөг унаж, энэ хэмжээгээр ажил эрхлэлт нэмэгдэх юм.Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглах хуулийн этгээдтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг 30 жил гэж хатуу тогтоох шаардлаггүй гэж үзсэн байна.

Үзэл баримтлалын хувьд авч үзвэл тус төсөлд хайгуулын лиценз авсан этгээд нөөцөө тогтоон тухайн ордыг ашиглах бол эхлээд Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж, баталгаажуулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг болохыг зааж өгчээ. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл төр лицензийг нь буцаан авна. Ингэхдээ хайгуулд зарцуулсан хөрөнгийг улсын төсвөөс гаргана гэсэн заалтыг ч давхар оруулсан. Гэвч энэ нь хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн дунд маргаан дэгдээж, хувийн хэвшлийнхнийг боомилох бодлого болно гэсэн шүүмжлэлд өртсөн бөгөөд тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.