Хотын зүүн дүүрэгт дулааны цахилгаан станц барина
2010.06.18

Хотын зүүн дүүрэгт дулааны цахилгаан станц барина

Нийслэл хотын зүүн дүүргийн хэрэглэгчдийн дулаан, цахилгааны хэрэгцээг сайжруулах үүднээс “Амгалан” дулааны цахилгаан станц барих төслийг tsahilgaan_dstantsУлаанбаатар хотын Ерөнхий менежер Ч. Бат Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Энэ төслийг концессийн хуулийн дагуу хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил өөрийн хөрөнгөөрөө дулааны цахилгаан станцын ажлыг гүйцэтгэх юм. “Амгалан” дулааны цахилгаан станц баригдснаар 10 гаруй уурын зуух хаагдана.

Баянзүрх дүүргийн 16 хороо хэдийгээр төвлөрсөн халаалттай боловч дулаан хангамж хүрэлцдэггүй юм байна. Одоогийн байдлаар “Ус-15” нь 5 орон сууц, 20 гаруй жижиг хэрэглэгчийг цахилгаан дулаанаар хангаж байгаа. Ирэх өвөлдөө багтаан “Ус- 15” ийг “Амгалан” дулааны цахилгаан станц болгосноор агаарын бохирдол буурч, эрчим хүчний шинэ нэмэгдэлтэй болох нь байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.