Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал боловсруулах судалгааны багтай уулзав
2024.05.24

Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал боловсруулах судалгааны багтай уулзав

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Шударгаар шүүлгэх эрхийг хэрэгжилтийг үнэлэх аргачлал” боловсруулах ажлыг 2023 онд эхлүүлсэн бөгөөд уг аргачлалыг ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт хангагдаж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой юм.

Энэхүү ажлын хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд судалгааны багийн гишүүдтэй өнөөдөр /2024.05.22/ уулзаж санал солилцлоо. Судалгааны багаас шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал боловсруулах ажлын тайлан болон уг эрхийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хэмжигдэхүүнийг танилцууллаа.

Уулзалтын үр дүнд зарим эрхийн шалгуур үзүүлэлт, хэмжигдэхүүнийг дахин нарийвчлан тодорхойлж, аргачлал боловсруулах ажлыг богино хугацаанд гүйцэтгэж, дуусгахаар харилцан тохиролцов. Тус уулзалтад Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан референт Н.Золжаргал нар оролцов.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан