Монгол улс хандивлагч гаднын орон, олон улсын байгууллагуудаас 1,9 тэрбум ам. долларын зээл авчээ
2010.06.24

Монгол улс хандивлагч гаднын орон, олон улсын байгууллагуудаас 1,9 тэрбум ам. долларын зээл авчээ

Манай Засгийн газар хандивлагч гаднын орон, олон улсын байгууллагаас 1991-2009 оны хоорондmoney_mongoliajjjjj 1,9 тэрбум ам. доллар буюу 2,604,9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ зээлүүд төлөгдөж явсаар 2009 оны 12-р сарын сүүлийн байдлаар 1,335,7 тэрбумын үлдэгдэлтэй байгаа аж.

Дурдсан 1,9 тэрбум ам.долларын гадаад зээлийн 47,4 хувийг нь нийгмийн халамж, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын чиглэлд дамжуулан зээлдүүлжээ. Харин үлдсэн 52,6 хувь буюу 1,0 тэрбум долларыг гадаад зээлийг төлөх, дотоод эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлсэн аж.

Эдгээр зээлийн үлдэгдлийн 80 хувь нь төсвийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагад, үлдсэн 20 хувь нь хувийн хэвшлийн байгууллагуудад олгосон зээлийн үлдэгдэл байгаа юм байна. Дамжуулан зээлдүүлсэн зээлийг эрчим хүч, зам тээврийн салбарт болон уул уурхайн салбарт түлхүү хэрэглэсэн байна.  Тухайлбал, эрчим хүчинд 30.0, зам тээврийн салбарт 18.0, жижиг дунд үйлдвэрийнхэд 12.0, уул уурхайд мөн 12.0, санхүү эдийн засгийн чиглэлд 3.0, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 9.0, аж үйлдвэрт мөн 9.0, харилцаа холбооны салбарт 7.0 хувиар зээлийг дамжуулан зээлдүүлсэн байх юм.

Төрийн өмчит газруудад дамжуулж зээлснээс хугацаа хэтэрсэн 111.2 тэрбумын зээлийн үлдэгдэл байгаа гэнэ.

Харин гэрээ хийгдээгүй зээл гэвэл 132.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Дамжуулж зээлдүүлсэн хувийн байгууллагуудаас авах зээлийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн нь 26.5 тэрбум төгрөг байна.

Гэрээ хийгдээгүй нь 128.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа юм байна.

Энэ бүгдээс үзэхэд, төсвийн болон төрийн өмчийн байгууллагад олгосон 862.3 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх хугацаа болоогүй байгаа боловч зарим хэсэг нь хугацаа хэтрэх магадлалд ойрхон байг юм.

Хугацаа хэтэрсэн зээлийн дийлэнх нь эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, зам тээврийн салбарт олгогдсон болохыг гишүүд дурдсан бөгөөд эргэн төлөлт ч тун хангалтгүй гэж байв.

Нийт гэрээгүй зээл болох 261.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл нь 1991-1996 оныг хамарч байгаа аж.

Тэр үед зээл тусламж хариуцсан албан ёсны байгууллага байгаагүй, олон яамд энэ ажлыг тус тусдаа хариуцаж байсан, тэднээс шилжиж ирсэн баримт бүртгэл туйлын хангалтгүй зэрэгтэй холбоотой гэнэ.

Энэ тухай мэдээллийг "Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлсэн болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн өрийн талаарх УИХ-ын Ажлын хэсэг"-ийн гишүүн Д.Хаянхярваа, Ц.Сэдванчиг нар өчигдөр мэдээлсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.