Одон авах ээжийн хүүхдийн тоог буурууллаа
2010.06.24

Одон авах ээжийн хүүхдийн тоог буурууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанааtbb_horooр Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай, Хуулийн зарим зүйлийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуулийг төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл нарын хорь гаруй гишүүн санаачлан боловсруулсан юм.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, гишүүн П.Алтангэрэл,
би энэ хуулийг санаачлагчдын нэг. Гэхдээ танилцуулгад одонт эхчүүдэд одоо олгож байгаа тавь болон зуун мянган төгрөгийг олгох асуудлыг хэвээр нь үлдээх, мөн Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсаны дагуу эхчүүдийг дэмжих зорилгоор эхийн алдар нэг , хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд жил бүр 500,0 мянга, 1,0 сая төгрөг олгох гэж тусгасан нь ойлгомж муутай, мөнгөн тэтгэлгийн олголт давхардсан мэт харагдаж байна. Үүнийг салгаж ойлгох ойлголтыг өгөхгүй бол болохгүй гэж байлаа.

Харин Д.Батбаяр гишүүн 500 мянга, 1,0 сая төгрөг олгох эдийн засгийн боломж байгаа юмуу. Одоо хүүхдийн мөнгө өгөхөөр бас яригдаж байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгө өгвөл одонгийн мөнгө өгөхгүй гэдэг ч юмуу. Олон халамжийн мөнгө давхардаж байгаа юм биш үү гэсэн байр суурьтай байв. Өнөөдөр эхлээд одонтой эхчүүдийн хүүхдийн тоог бууруулаад, харин хуучин олгож байгаа мөнгөн тусламжийг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь Засгийн газраас зарчмын хувьд хуулийн төслийг дэмжсэн. Цаашид мөнгөн тусламжийг нэмэгдүүлэх талаар засгийн газрын бодлого явж байгаа. Одонгийн мөнгийг хүүхдийн мөнгөтэй ижил ойлгож болохгүй. Энэ бол хоёр тусдаа асуудал гэсэн хариултыг Д.Оюунхорол гишүүн өглөө.

Н.Батбаяр гишүүн нэг асуудлаар хоёр хуулийн төсөл өргөн баригдаад явж байна. 2008 онд яг адил заалттай хуулийн төслийг би санаачилж, нэлээд хэдэн гишүүдтэй өргөн барьсан. Уг нь би анх санаачлаад анхны хэлэлцүүлэг нь хийгдчихсэн хуулийн төсөл . Түүнээс хойш хэлэлцэхгүй хойшлуулсаар өдийг хүрсэн. Хуулийн төслийг Оюунхорол гишүүн өөрөө санаачилга гаргаад дэмжиж байсан. Одоо хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд дуусгах ёстой байсан юм. Цаашдаа зарчмын хувьд ийм асуудлыг яаж зохицуулж явах болж байнаа. Зарим хуулийг хэлэлцэхгүй олон жил болгодог. Заримыг нь болохоор шууд хэлэлцүүлэхээр оруулаад ирдэг асуудлыг цаашид гаргамааргүй байна гэсэн үүднээс би энэ асуудлыг хөндөж байгаа юм хэмээн нэлээн бухимдав.

Харин Д.Оюунхорол гишүүн, хоёр хуулийн төсөл агуулгын хувьд адилхан ч зарчмын хувьд хол зөрүүтэй гэсэн тайлбарыг хийсэн. Тэрээр, Н.Батбаяр гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хойш шинээр дөрөв буюу зургаан хүүхэд гаргасан эхчүүдэд одон олгохоор тусгагдсан байсан бол энэ хуулийн төсөлд одоо дөрвөөс зургаан хүүхэдтэй байгаа болон шинээр дөрөв болон зургаан хүүхэд гаргасан эхчүүд бүгд одон авахаар хамрагдаж байгаагаараа онцлогтой гэлээ.

Түүнчлэн төсвөөс иргэдэд очиж байгаа мөнгөн тэтгэмжинд ямар нэг хаяг зүүх ямар ч сонирхол байхгүй гэдгээ ч тэрээр хэлээд авсан юм. Мөн энэ асуудалд маргаан мэтгэлцээн өрнүүлэхээсээ илүү хоёр хуулийн төсөл дээр ажиллах хамтарсан ажлын хэсэг байгуулаад ярилцаад, зохицуулаад явах боломжтой гэдгээ тэрээр дуулгалаа.

Байнгын хорооны дарга Д.Арвин УИХ-ын Дэгийн тухай хуулиар нэг асуудлаар хоёр болон түүнээс дээш хууль өргөн барьсан бол гишүүд зөвшөөрсөн тохиолдолд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээд явах боломжтой, харин гишүүд зөвшөөрөөгүй тохиолдолд хуулийн төслүүдийг тус тусад нь хэлэлцэхээр заасан байдгийг мөн энэ үеэр тайлбарласан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.