2010.06.28

“Багшийн хөгжлийн сан” гэсэн шинэ сан нэмж байгуулах шаардлагатай хэмээн үзэж байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нэр бүхий гишүүдийн хамт “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэл
т оруулах хуулийн төслийг боловсруулж санал авахаар Засгийн газарт хүргүүллээ. Эрхэм гишүүн боловсролын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих үүднээс Засгийн газрын тусгай санд “Багшийн хөгжлийн сан” гэсэн шинэ сан нэмж байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.