АН-ын бүлэг Могойн голын ДЦС-ын гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ
2010.06.28

АН-ын бүлэг Могойн голын ДЦС-ын гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

УИХ дахь АН-ын бүлгийн 2010 оны зургадугаар сарын 28-ны хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдаж нийт зургаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Уbulegлсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Эдгээр асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д. Ганхуяг мэдээлэл хийлээ.

Уг асуудлаар бүлгийн гишүүд олон талын байр суурийг илэрхийлсэн учир ажлын хэсэг гишүүдийн саналыг дахин тусгаж нэгтгээд дараагийн бүлгийн хуралдаан дээр танилцуулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд С. Баярцогт бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гишүүдэд танилууцав. Уг асуудлыг бүлгийн хуралдаанаар дэмжиж, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Дараа нь нэр бүхий гишүүдийн санаачилсан Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Харин Могойн голын нүүрсний уурхайг түшиглэж дулааны цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцэх явцад бүлгийн гишүүдийн зүгээс олон саналууд гарсан учир уг асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригтыг бүлгийн хурал дээр байлцуулан тайлбар авсан юм.

Бүлгийн гишүүд тухайн асуудалд нухацтай хандаж, хэлэлцээд Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц. Сэдванчиг, Л. Гүндалай нарын гишүүдийн боловсруулсан бүлгийн санал дүгнэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 60 мгвт-ын хүчин чадалтай 110.0 сая ам.долларын өртөгтэй дулааны цахилгаан станцыг хөрөнгө оруулагч талд барих, ашиглах, урт хугацаагаар эзэмшүүлэх нөхцөлтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Мөн одоо хийгдсэн гэрээг шинэчилж байгуулахдаа Нэгдүгээрт: Дулааны цахилгаан станцыг эзэмших эрхийг Монгол улсад үлдээх, хөрөнгийн өртөгийг зах зээлийн үнэнд нийцүүлэх болон уурхайн нүүрсний нөөц, чанар, станцын техник эдийн засгийн үндэслэлийг дахин баталгаажуулах Хоёрдугаарт: Өөрийн орны ажиллах хүчний оролцоог тооцох Гуравдугаарт: Бүс нутгийн ирээдүйн хөгжилд нийцүүлэн орон нутгийн өмчлөлд байгаа 51 хувийг гадны эзэмшилд шилжүүлэх боломжгүй. Тиймээс эдгээр нөхцлүүдийг анхаарах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Тавантолгойн шинэ технологийг ашиглаж алсын зайнаас цахилгаан дамжуулж эдгээр аймгуудыг цахилгаанаар хангах боломжийг судлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тиймээс энэ чиглэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Хуралдааны төгсөлд долдугаар сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос гаргасан зөвлөмж, дүгнэлтүүдтэй танилцаж, Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны хэвлэлийн хэсэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.