Гэр хорооллынхон утасгүй интэрнэт ашигладаг боллоо
2010.06.28

Гэр хорооллынхон утасгүй интэрнэт ашигладаг боллоо

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 15 шилдэг оюутан, залууст утасгүй интернэтийн модем,munkhochir_ts_sugaa 1 жил интернэт үнэгүй ашиглах эрхийн хамт бэлэглэжээ. Эдгээр залуус нь гэр хороололд амьдардаг, гэртээ компьютртэй, амжилттай суралцаж байгаа эсвэл эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж байгаа гэсэн шалгуурыг хангасан гэнэ.

Гэр хороололд амьдардаг иргэд интернэттэй болохыг хүссэн ч боломжгүй байгаагаа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд уламжилсаны дагуу энэхүү ажлыг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран эхлүүлж байгаа юм байна. Энэ нь гэр хорооллын иргэдийг интернэтийн сүлжээнд хамрагдах боломж олгож байгаа бөгөөд орон сууцны хороололд амьдардаг иргэд нь хямд үнэтэй шилэн кабелийн интернэтэд холбогдох боломжтой бол гэр хороололд шилэн кабель тавихаар өндөр өртөгтэй болдог учраас гэр хорооллынхон интернэт холбогдож чаддаггүй байна. Хэрэв энэ ажил нь үр дүнгээ өгөх аваас Баянгол дүүргийн хэмжээнд утасгүй интэрнетийн сүлжээг нэвтрүүлэхээ УИХ-ын эрхэм гишүүн амлажээ. Энэ талаар БГД-ийн 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Энхжаргал:Манай хорооны гэр хорооллын хүүхдүүд гэртээ компьютртэй ч дандаа тоглоом тоглодог байсан бол одоо интернэтийн орчинд аялах, англи хэл сурах, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болж байгаад маш их баяртай байна гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.